Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Отор нүүдэл хийх ажлыг эртнээс зохион байгуулахыг мэргэжилтнүүд зөвлөв
4 жил өмнө   353
Ховд аймгийн хэмжээнд одоогийн байдлаар бэлчээрийн ургамал 4-11 см өндөр ургасан байна. Энэ жилийн тухайд бэлчээрийн ургамлын ургалтын байдал нийт нутгийн 70 орчим хувьд хэвийн байна. Харин 30 гаруй хувьд гандуу байгаа юм. Иймд малчид, тариаланчид хадлан тэжээл бэлтгэх, отор нүүдэл хийх ажлыг эртнээс, зөв зохион байгуулахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.
 
Мөн энэ оны наймдугаар сарын 24-31-ний өдөр хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс танилцууллаа.
 
Энэ сарын 25-ны өдөр нутгийн хойд хэсэг, 26, 30-31-нд зарим газраар, 28-29-нд ихэнх нутгаар бороо орно. Салхи энэ сарын 26, 27-нд нийт нутгаар 12-14м/с, зарим үед 16-18м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 4-9м/с байна.
 
Агаарын температурын хувьд 26-27-нд уулархаг нутгаар хоёр градус хүйтнээс гурван градус дулаан. Бусад нутгаар шөнөдөө 6-11, өдөртөө 18-23 градус байна.
 
Мөн энэ сарын 25-нд өдөртөө нийт нутгаар 26-31 градус дулаан байх төлөвтэй. Харин наймдугаар сарын 26-27-нд ихэнх нутгаар сэрүүсч, уулархаг нутгаар цочир хүйтэрнэ гэж мэргэжлийн байгууллагаас анхааруулав.
 
Ц.Оргил
Отор нүүдэл хийх ажлыг эртнээс зохион байгуулахыг мэргэжилтнүүд зөвлөв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0