Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Нэгдүгээр ангийн сурагчдын цахим бүртгэл өнөөдөр дуусна
4 жил өмнө   634

Хичээлийн шинэ жил эхлэхэд гуравхан өдөр үлдлээ. Энэ жил шинээр нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэл наймдугаар сарын 3-наас эхлэн өнөөдөр /2020.08.28/ 17.00 цагт хаагдахыг албаныхан мэдээлжээ.

БШУЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир мэдээлэхдээ “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид танхимаар судлах хичээлдээ бүрэн хамрагдана. Энд аль нэг хүүхдийг нь сонгох, хоцрох асуудал үүсэхгүй. Дэлхий нийтээр цар тахлын тархалт буурахгүй байна. Гадаадаас ирж буй иргэдээс вирус илэрч, тоо нь нэмэгдсээр байна. Бид ийм эрсдэлтэй нөхцөлд хичээл, сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх тухай ярьж байна. Монгол Улс одоогийн байдлаар коронавирусийн халдварыг дотооддоо алдаагүй, бүрэн хяналтад байлгаж байна. Энэ үед хичээл, сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэхэд мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагаж мөрдөх зайлшгүй шаардлага үүсч байгаа билээ.
 
Нэг ангид хүүхдүүд хоорондоо 1-1.5 метр зайтай сууна. Энэ зайг барихад анги танхимын багтаамж ямар байгаа билээ. Нэг ангид 20 орчим хүүхэд л суулгах боломжтой. Тиймээс танхимаар хичээллэх өдрийн тоо болон судлах хичээлийн тоог бууруулах зохицуулалт хийж байна. Шинэ хичээлийн жил ерөнхий боловсролын сургуульд сурах 683 мянган хүүхэд танхимын сургалтад бүрэн хамрагдана. Гэхдээ сум, баг, тосгон, хөдөө орон нутгийн сургуулиудад сурагч хоорондын зайг баримталж, танхимын сургалт хэвийн үргэлжилнэ” гэсэн юм.
 
Нэгдүгээр ангийн сурагчдын цахим бүртгэл өнөөдөр дуусна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0