Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Есдүгээр сарын 1-нээс эхлэн хүүхдүүд бүх музейг үнэгүй үзнэ
4 жил өмнө   694

Төрийн болон орон нутгийн өмчийн бүх музей өнөөдөр /2020.09.01/-өөс эхлэн  18 хүртэлх насны хүүхдэд үнэ төлбөргүй үйлчлэх тушаалыг Соёлын сайд С.Чулуун баталжээ. Уг тушаалд төрийн болон орон нутгийн өмчийн музейн байнгын болон түр үзэсгэлэнгийн танхимаар 2020 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 18 хүртэлх насны хүүхдүүдийг үнэ төлбөргүй үйлчлүүлэхээр болсон байна.

Засгийн газраас Соёлын яамыг шинээр байгуулж долоон газар, 78 албан хаагчтай байхаар баталсан. Шинэ яам  Боловсрол, шинжлэх ухааны яамны байрнаас өрх тусгаарлаад байгаа билээ.
 
Шинэ яамны сайдаар Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан С.Чулуун, дэд сайдаар нь архитекторч М.Батбаяр, Төрийн нарийн бичгийн даргаар Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат томилогдсон. Бусад албан хаагчдыг ажил үүрэгт нь томилсоны дараагаар албан ёсны байранд шилжинэ гэдгийг Соёлын яамнаас мэдээлсэн.
 
Есдүгээр сарын 1-нээс эхлэн хүүхдүүд бүх музейг үнэгүй үзнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0