Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Есдүгээр сарын 15-наас дулаан холбож эхэлнэ
4 жил өмнө   626
Дулаан холболтыг хэзээ хийх талаар Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан мэдээлэл өглөө.
 
Тэрбээр "Эрчим хүчний өвлийн бэлтгэл ажил хэвийн явагдаж байна. Есдүгээр сарын 15-наас дулаанаа холбож эхэлнэ. Тавдугаар сарын 1-н хүртэл дулааны хэрэглээгээ бүрэн хангана гэж бодож байгаа.
 
Түүнчлэн энэ жилдээ багтаан “ДЦС-4” ТӨХК-ийн турбингенератор №2,3-ыг өргөтгөх, шинэчлэх ажлыг хийж байна. Ингэснээр 46МВт-аар нэмэгдэх боломж бүрдэнэ" гэв. 
 
“ДЦС-4” ТӨХК нь Монгол Улсын эрчим хүчний төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 58.3 хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 55.6 хувийг дангаар үйлдвэрлэдэг.  Түүнчлэн Цахилгаан, дулааны үнэ нэмэгдэхгүй гэлээ.
 
Тэрээр, цахилгаан, дулааны үнэ тариф 10 дугаар сараас 2 дахин нэмэгдэнэ гэсэн мэдээллийг няцааж, "Энэ онд цахилгаан болон дулааны эрчим хүчний үнэ тарифт ямар нэг өөрчлөлт ороогүй. "COVID-19"-ийн цар тахлын улмаар бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ онд эрчим хүчний хэрэглээ 6.7 хувиар буурч, тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлдвэр, ААН, компаниудын санхүү, эдийн засгийн байдал хүндэрч байна. 
 
Гэвч эрчим хүчний салбарт хэрэглэгч нараа дээдэлсэн бодлого хэрэгжүүлж, үнэ тарифыг нэмэхгүйгээр салбарын хэмжээнд дотоод нөөц бололцоог ашиглан хэмнэлтийн горимоор ажиллаж, хүндрэл, эрсдэлтэй нөхцөл байдлыг даван туулах шийдвэр гаргасан ажиллаж байна" гэв. 
 
Эрчим хүчний салбар дахь алдагдлыг бууруулж, шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд:
 
Өндөр үнэтэй импортын цахилгааныг багасгах,
Өндөр өртөгтэй сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн үүсгүүрүүдийг анх тариф батлах үеийн ачааллаар ажиллуулах,
хямд үнэтэй эс үүсгүүрүүдийг илүү ачааллах, 
Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч буйтай холбоотойгоор эрчим хүчний компаниудын тэвчиж болох зарим зардлыг бууруулж, хэмнэлт гарган ажиллахаар шийдвэрлэснийг мэдэгдлээ.
 
Есдүгээр сарын 15-наас дулаан холбож эхэлнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0