Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
"Спутник V" вакцины эхний багцыг эргэлтэнд оруулжээ
4 жил өмнө   1283
 "Спутник V" вакцины эхний багцыг иргэний эргэлтэнд оруулжээ. Вакцины нийлүүлэлтийг ОХУ-ын бүс нутгуудад ойрын хугацаанд хийх төлөвтэй байгаа тухай Эрүүл мэндийн яамны хэвлэлийн алба мэдээлсэн байна.  
 
“Коронавирусний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх "Гам-Ковид-Вак" буюу "Спутник V" вакцины эхний багцын чанарын туршилтыг Росздравнадзор буюу Эрүүл мэндийн салбарын хяналт тавих албаны лабораторид явуулж, иргэний эргэлтэнд оруулсан” хэмээн мэдэгдэлд дурджээ.
 
Иргэний эргэлтэнд оруулна гэдэг нь багш, эмч  нар зэрэг эрсдэлийн бүлэгт хамаарах хүмүүсийг вакцинжуулалтанд хамруулах үйл явцыг вакцины бүртгэлийн дараах эмнэлзүйн туршилттай зэрэг явуулахыг хэлнэ хэмээн ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михиал Мурашк өмнө нь тайлбарлажээ. "Спутник V" вакциныг Ф.Гамалея-гийн нэрэмжит Халдвар судлал, бичил биологийн Үндэсний судалгааны төвийн гарган авсан билээ. 
Эх сурвалж: /TASS/
"Спутник V" вакцины эхний багцыг эргэлтэнд оруулжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0