Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Японд амны хаалтгүй зорчигчийн улмаас онгоц анх удаа ослын буулт хийжээ
4 жил өмнө   2919
Коронавирусний цар тахлын үед баримтлах нислэгийн журмыг дагаж мөрдөхөөс татгалзсан зорчигчийн улмаас Японы агаарын тээврийн “Peach Aviation” компанийн нисэх онгоц ослын буулт хийжээ. 
 
“NHK” телевизээр мэдээлснээр, Японд ийм тохиолдол анх удаа болж буй юм. 124 хүн зорчиж явсан уг нисэх онгоц мягмар гарагт тус улсын баруун нутгийн Хоккайдо арлын Куширо нисэх онгоцны буудлаас Осака хот руу нисжээ. Нислэгийн үеэр онгоцны үйлчлэгч нар зорчигчдын нэг амны хаалтгүй сууж байгааг анзаарч, түүнээс зүүхийг хүссэн байна. Гэвч уг зорчигч татгалзжээ. Амны хаалт зүүх шаардлагыг биелүүлэхийг удаа дараа хүссэний дараа уг эрэгтэй онгоцон дотор шуугиан дэгдээж, чангаар хашхирч, багийнхан болон түүний хажууд суухаас татгалзсан зорчигчдыг сүрдүүлсэн байна. Үүний улмаас нисэгч замынхаа дунд Ниигата нисэх онгоцны буудалд ослын буулт хийж, агаарын компанийн журмыг мөрдөөгүй зорчигчийг буулгажээ. Үүний дараа уг онгоц Осака руу нисэж, буух цагаасаа хоёр цаг хоцорсон байна.
Эх сурвалж: TASS
Японд амны хаалтгүй зорчигчийн улмаас онгоц анх удаа ослын буулт хийжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0