Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Геодези, зураг зүйн салбарын 90 жил, мөн геодези, зураг зүйн төрийн захиргааны байгууллагын 50 жилийн ой тохиож байна
4 жил өмнө   16290
Геодези, зураг зүйн салбар түүхт ойгоо тохиолдлуулан салбарын үүсэл хөгжлийн түүхэнд холбогдох архивын баримтыг олон нийтэд сурталчлах зорилгоор  байнгын үзэсгэлэнгээ Засгийн газрын 12 дугаар байранд нээлээ. 
 
Үзэсгэлэнд  Манжийн 17 дугаар зуунаас хойших үеийн газрын зургийн цэс, 1961-1990 онд Орос, Монгол мэргэжилтнүүдийн хамтран судалсан хөрс, ургамлын судалгааны зураг,  салбарын ахмад ажилтан,  хөрс судлаач, улсын газар зохион байгуулалтын хайгуул-зураг төслийн институтийн мэргэжилтний хэрэглэж байсан багаж хэрэгсэл зэргийг тавьсан байна.
 
Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн архивт буй баримтууд нь Монгол Улсын болон аймаг, хошуудын хил хязгаар газар зүйн уламжлалт нэршлийг сэргээх, тогтоох, энэ талаар судалгаа шинжилгээний ажил хийхэд чухал хэрэглэгдэхүүн болдог байна.  Мөн энэхүү ховор баримтуудыг анх удаа нийтэд дэлгэж байгаа аж.
 
Ариунсайхан
Геодези, зураг зүйн салбарын 90 жил, мөн геодези, зураг зүйн төрийн захиргааны байгууллагын 50 жилийн ой тохиож байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0