Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Хүүхдээ асарч буй ээжид зориулсан сургалтын тэтгэлэг анх удаа зарлав
4 жил өмнө   13432
“Монгол ээж - гэр сургалт” ТББ-аас ээжүүд гэртээ хүүхдээ харах хугацаандаа ажил болон хувийн карьертаа тодорхой хугацаанд завсарлага авч байдгийг өөрчлөх санаачлагыг гаргажээ. 
 
Тус байгууллага нь мэдлэг боловсролоо дээшлүүлэх хүсэлтэй ээж нарыг дэмжих зорилгоор хүүхдээ өөрөө асрах үеийг нь "суралцах боломж" хэмээн үзэж “Mom,s Education Scholarship” тэтгэлгийг зарлаж байна. Ээж нарт зориулсан уг тэтгэлгийг “Монгол ээж - гэр сургалт” ТББ санаачилж “Raffles international institute of Ulaanbaatar” сургуультай хамтран хэрэгжүүлэх юм байна.
 
Дэлхийд 25 салбартай тус сургууль нийгмийн хариуцлагын хүрээнд гурван ээжид оюуны хөрөнгө оруулалт хийж 18 сая төгрөгийн тэтгэлэг олгохоор боллоо. Ээжүүд англи хэлний анхан шатнаас эхэлж ахисан шат хүртэлх нийт таван түвшний гадаад багштай танхимын сургалтанд үнэ төлбөргүй суралцсанаар олон улсын IELTS шалгалтанд бэлдэх чадамжтай болох төдийгүй хувийн карьераа өсгөх өөр олон боломж гарах юм. 
 
Энэхүү ээж нарыг хамруулах тэтгэлэгт 18-аас дээш насны бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой байх шаардлагатай. Мөн Улаанбаатар хотод байж танхимын сургалтанд хамрагдах боломжтой байх юм.
 
Уг тэтгэлэгт хамрагдах сонгон шалгаруулалтанд орох өргөдлийг авч байгаа бөгөөд шалгарсан ээжүүд 2020 оны 10 дугаар сарын 2-нд үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээ албан ёсоор гардаж авах юм байна. 
Н.Отгонтуяа
 
Хүүхдээ асарч буй ээжид зориулсан сургалтын тэтгэлэг анх удаа зарлав
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0