Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Өрсөлдөөний хуулийн шинэчилсэн найруулгад ЖДҮ-ийн санал авч байна
4 жил өмнө   308
Монгол Улсын Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн най̆руулгын төслийн танилцуулга, санал авах нээлттэй уулзалт хэлэлцүүлэг МҮХАҮТ-д болж байна.
 
ШӨХТГ, ХХААХҮЯ-ны дэргэдэх ЖДҮ-ийн газар, МҮХАҮТ хамтран зохион байгуулж буй өнөөдрийн уулзалт, хэлэлцүүлгээр Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулах санал сэдвээр жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн саналыг сонсож байна. Энд Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, Монголын Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны удирдлага, бусад мэргэжлийн холбооны төлөөлөл, нийт 50 гаруй бизнес эрхлэгч оролцож байна. 
 
Өрсөлдөөний тухай хууль нь 1993 онд УИХ-аар Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль нэртэй батлагдан гарч байв. Тус хуульд 2 удаа нэмэлт өөрчлөлт хийж байсан бөгөөд энэ удаад шинэчилсэн найруулгын төвшинд өөрчлөхөөр ажиллаж байгааг ШӨХТГ-ын удирдлага танилцууллаа. Шинэчлэгдэж буй хуулийн төсөл нь 5 бүлэг, 31 зүйлтэй байх юм.
 
 
 
Өрсөлдөөний хуулийн шинэчилсэн найруулгад ЖДҮ-ийн санал авч байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0