Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Эмэгтэйчүүдийн “Дээд Лиг-2020” ирэх даваа гарагт эхэлнэ
5 жил өмнө   2198
Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны 2020 оны эмэгтэйчүүдийн анхны тэмцээн “Дээд Лиг-2020” есдүгээр сарын 14-нөөс эхэлнэ.
 
МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд болох тус тэмцээн 2020 оны 10 дугаар сарын 10-нд өндөрлөх бөгөөд нийт 11 баг оролцохоор мэдүүлгээ өгчээ. Үүнээс хоёр баг нь орон нутгийн буюу Өвөрхангай, Ховд аймгийн эмэгтэй хөлбөмбөгчид юм байна.
 
Энэхүү тэмцээнийг MNB Sport болон MyCujoo телевизээр хүлээн авч үзэхийг МХБХ-ноос хөл бөмбөг сонирхогчдод мэдээлж байна. 
Эмэгтэйчүүдийн “Дээд Лиг-2020” ирэх даваа гарагт эхэлнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0