Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр 100 мод тарив
5 жил өмнө   1303
Манай улсын нийт газар нутгийн 7.9 хувийг ой мод эзэлдэг бөгөөд 2020-2024 онд энэ тоог 8.6 хувьд хүргэх том зорилтыг салбар яам тавиад байна. Энэ хүрээнд БОАЖЯ, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албатай хамтран “Цэнхэр алт усаа хайрлая”, “Ой модоо хайрлая” аяныг улс орон даяар амжилттай зохион байгуулж байна.
 
Энэ ажлын хүрээнд өнөөдөр “Мод тарих” өдөрлөгийг “Эх дэлхийдээ хүчилтөрөгч бэлэглэе” уриан доор зохион байгууллаа. Өдөрлөгт БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, НҮБ-ийн суурин зохицуулагч Тапан Мшира, НҮБ-ын ХХААБ-ын Суурин төлөөлөгч Винод Ахужа, ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Ж.Болд болон бусад албаны хүмүүс оролцож, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 100 мод тарилаа. 
 
Н.Отгонтуяа
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр 100 мод тарив
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0