Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Чингэлтэй дүүргийн долоодугаар хороо Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар сургуультай боллоо
5 жил өмнө   1288
Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж ашиглалтад орж буй Нийслэлийн Ерөнхий боловсролын 149 дүгээр сургуулийн нээлт өнөөдөр боллоо. 
 
Өмнө нь Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт сургууль байгаагүй. 
 
Харин одоо нэг ээлждээ 648 хүүхдийн суудал бүхий дэлхийн жишигт нийцсэн сургуультай болсноор сургуулийн насны 2,700 гаруй хүүхэдтэй тус хорооны хүүхдүүд харьяаллын дагуу 149 дүгээр сургуульд суралцаж эхэлж байна. 
 
Анхны хичээлийн жилээ 665 сурагч, 65 багш, ажилчинтайгаар эхлүүлж байгаа бөгөөд сурагчдын 80 орчим хувь нь Баянгол дүүргийн “Сэтгэмж” сургуулиас, бусад нь Сонгинохайрхан дүүргийн 129, 105 зэрэг сургуулиас шилжин иржээ.
 
Н.Отгонтуяа
Чингэлтэй дүүргийн долоодугаар хороо Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар сургуультай боллоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0