Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс буурсан байна
4 жил өмнө   453
Бүртгэгдсэн гэмт хэрэг 2020 оны эхний 9 сард 19.5 мянга болж, өмнөх оны мөн үеэс 6849 (26.0%)-өөр буурсан байна. Бүртгэгдсэн гэмт хэрэг 2020 оны 9 дүгээр сард 2549 болж, өмнөх сараас 187 (7.9%)-гоор өссөн байна. 16, түүнээс дээш насны 10000 хүнд ногдох бүртгэгдсэн гэмт хэрэг 2020 оны эхний 9 сард улсын дунджаар 91 болж, өмнөх оны мөн үеэс 31 (25.4%)-ээр буурсан байна.
 
Авлигатай тэмцэх газарт 2020 оны эхний 9 сард 232 авлигын хэрэг бүртгэгджээ.
 
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 2020 оны эхний 9 сард 272 хэрэг бүртгэгдсэний 232 (85.3%) нь авлигын гэмт хэрэг байна. Бүртгэгдсэн 232 авлигын хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн 176 зүйлээр зүйлчлэхэд 160 (63.8%) нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 48 (19.1%) нь хахууль авах, 32 (12.7%) нь хахууль өгөх, 6 (2.4%) нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих, 3 (1.2%) нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, 2 (0.8%) нь хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг байна.
 
Эх сурвалж: ҮСХ
Бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс буурсан байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0