Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Г.Ганбаяр: ШУТИС-ийг Эрдэнэт рүү, ХААИС-ийг ирэх жил Дархан руу нүүлгэнэ
5 жил өмнө   1076
 БШУЯ-наас боловсролын цахим шилжилтийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр "Манай салбарт цахим шилжилтийн үйл ажиллагаа явагдаж байна. Энэ хичээлийн жил гурван улирлаар зохион байгуулагдаж байгаа. Улсын хэмжээнд 687 мянга 237 хүүхэд ЕБС-д суралцаж байна. Улсын хэмжээнд 849 сургууль байна. Хөрөнгө оруулалтын ажлыг цахимаар хянах боломжтой болсон. 1000 километр явах шаардлагагүйгээр сургууль цэцэрлэгийн барилгаа үздэг болсон.
 
Мөн иргэд суралцагчид боловсролын лавлагаа авдаг. Боловсролын гэрчилгээний кодыг уншуулахад мэдээлэл нь шууд очно. Ажил олгогч дээр дипломын хуулбар барьж очих шаардлагагүй болно. Бүх мэдээллийг онлайнаар хардаг болох боломжтой. Түүнчлэн хүүхдээ ямар хичээл дээр хангалттай дүн авч байгаа, аль дээр нь анхаарах ёстойг дээрх аппликэйшнээс харж болдог боллоо.
 
Мөн өөрийн хүүхдэд ямар багш нар хичээл орж байгаатай танилцаж болно. Номын сурах бичгийн мэдээллийг онлайнаар авах боломж бүрдлээ. Эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсролд анхаарал тавих боломжийг ийнхүү бий болголоо.
 
Цахим орчинд тараад буй 12 сургуулийг хаах гэж буй мэт мэдээлэл гарсан байсан. Тийм биш. Ер нь бүх их дээд сургуулийн үйл ажиллагааг шалгаж байгаа ба яамнаас хувийн, төрийн гэж ялгалгүй шалгадаг журамтай. Шалгасан сургууль бүрээ хаана, тусгай зөвшөөрлийг нь цуцална гэсэн зүйл байхгүй. Бүгдэд нь тавих ёстой шаардлагаа тавин, шаардлага хангаж чадахгүй байгаа буюу багшгүй, оюутангүй болчихсон сургуулиудыг хаана. Шууд хаана гэхээсээ илүүтэй эдийн засгийн аргаар буюу хооронд нь нэгтгэх, оюутнуудыг шилжүүлэн суралцуулна.
 
ШУТИС-ийг Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн Эрдэнэт хот руу шилжүүлнэ. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Багануур дүүрэгт оюутны хотхон байгуулах талаар ярьсан ба энэ нь 2013 онд 11 их наяд төгрөгийн  санхүүжилт  гарах тооцололтой байв. Шинэ Засгийн газрын тооцооллоор Багануур боломжгүй хэмээгээд, Ховд, Дорнод, Орхон, Дархан-Уул, Дорноговь зэрэг аймгуудад оюутны хотхон байгуулахаар удахгүй Засгийн газраар шийдвэрлүүлнэ. ХААИС-ийг ирэх жил Дархан руу нүүлгэнэ. Тус сургуулийн дөрвөн хөтөлбөрийг Дарханы сургууль руу шилжүүлэн, өнгөрсөн хоёр жил тэр чиглэлд элсэлт аваагүй" гэлээ. 
 
Ц.Оргил
Г.Ганбаяр: ШУТИС-ийг Эрдэнэт рүү, ХААИС-ийг ирэх жил Дархан руу нүүлгэнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 5
  • Санал [66.181.185.172] 4 жил өмнө
    ШУТИС-г 9 сард хичээл эхлэхээс өмнө нүүлгэнэ гэж ойлголоо. Зөв үү даргаа.
  • Зочин [64.119.19.60] 4 жил өмнө
    Сайн байрлалтай газрудыг авахаар улайрч чичирч байх шив дээ
  • Болормаа [202.9.40.21] 4 жил өмнө
    Тархины хөгжил муутай, амны салиа арилаагүй хүмүүс толгойд гарахаар олгойнд ч хэрэггүй юм ярьж өөрсдийгөө онигоонд оруулах юм даа. Яая даа байз.
  • Зочин [66.181.184.69] 4 жил өмнө
    Энэ өөрөө хаашаа нүүхээ хэлэх хэрэгтэй ш дээ. Би бол түүнийг Хөвсгөлийн цаатангууд руул нүүлгэмээр байх юм даа. эсвэл Бразилийн Амозонг мөрний хөвөөнд суудаг индейчүүдийг боловсруулж, соёлжуулах маш чухал ажилд л томичихмоор санагдах юм.
  • Тэнэг ганбаяр [192.82.78.56] 4 жил өмнө
    Нүүж суух газар баырыг нь шийдээгүй байж яаж нүүлгэх гээ вэ. Мянгуужингий үлгэр ярьсан ХУЛГАЙЧ НАР ГАНБАЯР ЭНХАМГАЛАН