Өнөөдөр Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 381 жилийн түүхт ойн өдөр тохиож байна. Тэртээ 1639 онд Ширээт цагаан нуурт Өндөр гэгээнийг залж орд өргөө боссоноор Улаанбаатар хот байгуулагджээ. 1778 он хүртэл олон газар нүүдэллэж байгаад одоогийн байрлалдаа тогтжээ. Өмнө нь шашин, худалдааны төв байсан бол 1911 оноос улсын нийслэл болж, XX зуунд барилгажиж, аж үйлдвэржиж, XXI зуунд улам л их хотын төрх бүрдэж байна.
Нийслэл хотын 381 жилийн ойн өдөр |