Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Баян-Өлгий аймаг дахь коронавирусийн сэжигтэй тохиолдлын PCR шинжилгээний хариу СӨРӨГ гарчээ
5 жил өмнө   628
Баян-Өлгий аймагт хоёр хүнээс коронавирусийн сэжигтэй тохиолдлын шинж тэмдэг илэрсэнтэй холбогдуулан тус аймгийн нэгдсэн эмнэлэгт хөл хорио тогтоогоод байсан юм.
 
Тэгвэл тус сэжигтэй тохиолдолд хийсэн PCR шинжилгээний хариу сөрөг гарсан талаар Баян-Өлгий аймагт Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ. Тус хоёр хүн өнгөрсөн сард тусгай үүргийн онгоцны нислэгээр Казахстан улсаас ирээд 21 хоногийн тусгаарлалтаас гарч Баян-Өлгий рүү буцсан хүмүүс байсан аж. Тэдгээрийн нэгнээг өчигдөр коронавирусийн шинж тэмдэг илэрсэнтэй холбогдуулан PCR шинжилгээ авсан нь энэ юм. 
 
Баян-Өлгий аймаг руу орох гарах хөдөлгөөнийг хязгаарласан гэх мэдээлэл тархаад буй бөгөөд энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад замын хөдөлгөөн хэвийн горимд байгааг мэдээллээ.
 
А.Цэлмэн

 

Баян-Өлгий аймаг дахь коронавирусийн сэжигтэй тохиолдлын PCR шинжилгээний хариу СӨРӨГ гарчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0