Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
20 мянган тонн мах нөөцөлнө
4 жил өмнө   322
Нийслэлийн хүн амын махны хангамж, үнэ тогтвортой байлгахаар 2020-2021 оны хүнсний хэрэгцээнд зориулан 20 мянган тонноос багагүй махны нөөц бүрдүүлж байна.
 
Улаанбаатар  хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр 18 аж ахуйн нэгжээр мах бэлтгүүлэх шийдвэр гарсныг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн баасан гарагийн хуралдаанд дурдаад, "Нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан дотоодын нөөцөд нэмэлтээр 7000 тн мах бэлтгэн нийлүүлэх сонгон шалгаруулалтыг 10 дугаар сарын 26-наас энэ сарын 4-ний хугацаанд зарласан. Цаашид махны хангамж, нөөцлөлтийн ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ” гэв.
 
Өнгөрсөн онд махны хангамж, хэрэгцээнд зориулан 16 мянган тонн мах бэлтгэж, нийт 11 мянган тонн махыг гэрээт 413 хүнсний дэлгүүрээр худалдан борлуулжээ.
 
Ц.Оргил
20 мянган тонн мах нөөцөлнө
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0