Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Сүлжээний бизнес хийсэн иргэдэд 3-10 жилийн ял оноолоо
3 жил өмнө   367
Баянгол дүүргийн прокурорын газраас сүлжээний залилан үйлдсэн найман хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн байна. Тухайн иргэд 2017, 2018 онд тус дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт байрлах Stamford trading Technologies нэртэй компанид хөрөнгө оруулбал долоо хоног бүр ногдол ашиг өгч, мөнгийг нь өсгөж өгнө гэж нийт 72 иргэнийг цахим хэрэгсэл ашиглан хуурч мэхлэн 1.219.015.175 төгрөгийг залилж авсан гэмт хэрэг үйлдсэн юм.
 
 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хэлэлцээд нэр бүхий найман шүүгдэгчийг олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж, уг гэмт хэргийг байнга үйлдэн амьдралын эх үүсвэрээ болгосон гэм буруутайд тооцож 3-10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.
 
А.ЦЭЛМЭН
 
Сүлжээний бизнес хийсэн иргэдэд 3-10 жилийн ял оноолоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0