Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Хөхүүл ээж коронавирусийн эсрэг вакцин хийлгэж болно
4 жил өмнө   824
Хөхүүл ээжүүд коронавирусийн эсрэг вакциныг хийлгэж болно гэдгийг ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма хэллээ. 
 
Үргэlжлүүлэн тэрбээр "Хөхүүл ээжүүд вакцин хийлгэсний дараа хүүхдээ хөхүүлж болох уу гэж их асуугаад байгаа. Үүнд хариулт өгье. Хөхүүл ээж аль ч вакциныг хийлгэсэн үргэлжлүүлээд хүүхдээ хөхүүлнэ. 
Жирэмсэн эмэгтэйчүүдэд эмчтэйгээ зөвлөлдөөд вакцин хийлгэх эсэхээ шийдээрэй гэсэн чиглэл өгч байсан. Сүүлийн үед АНУ болон бусад улсад жирэмсэн эмэгтэйчүүдэд вакцин хийж судалгааны ажлууд хийгдсээр байгаа. Жишээлбэл, АстраЗенека, Файзер вакциныг жирэмсэн эмэгтэйчүүдэд хийж үр дүнг нь судалж байна.
 
Жирэмсэн эмэгтэйд вакцин хийснээр эх болон урагт ямар нэгэн гаж нөлөө үзүүлэхгүй байгаа учраас зарим улс оронд вакцинд хамрагдахыг зөвлөж байгаа. Үүнтэй адил жирэмсэн эмэгтэй өөрөө хүсэж байвал вакцин хийлгэж болно. Гэхдээ эсрэг заалт байна уу, үгүй юу гэдгийг эмч үзэж байж шийднэ" гэдгийг хэллээ.
 
Түүнчлэн Тиймээс вакцины цэгт ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнууд анхааралтай ажиллах, мөн иргэд мэдээлэл нь үнэн зөв бүртгэгдэж байгаа эсэхэд хяналт тавьж байхыг зөвлөв. 
Хөхүүл ээж коронавирусийн эсрэг вакцин хийлгэж болно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0