Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Гурван хоногийн настай хэвлэлийн эрх чөлөө
3 жил өмнө   488
 
Гурвахан хоногийн өмнө Дэлхийн хэвлэл мэдээллийн эрх чөлөөний өдөр тохиож Төрийн тэргүүнээсээ улстөрчид нь хүртэл хэвлэлийн эрх чөлөөг дээдлэх дээдэлнэ гэсэн агуулга бүхий мэндчилгээг дэвшүүлсэн. Гэвч гурван өдрийн дараа хэвлэн нийтлэх эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хараат бус байдал зөрчигдөж байна.
 
Хэвлэн нийтлэх эрх чөлөөг нь зөрчөөд зогсохгүй сэтгүүлч, зураглаачийн биед нь хууль сахиулах ёстой цагдаагийн албан хаагчид халдав. Төв талбай дээрх үйл явдлыг сурвалжилгаар очсон нэр бүхий мэдээллийн хэрэгслийн сэтгүүлч, зураглаачид дээрээс ирсэн тушаалын дагуу оруулах боломжгүй, цар тахлын үед та хэдийг оруулах ёсгүй хэмээн нэвтрүүлсэнгүй.
 

 
Гэвч  одоогийн цар тахлын үед баримтлах горимд үйл ажиллагааг нь хязгаарлахгүй 15 байгууллагын нэг нь өөрөө хэвлэл мэдээллийн хэрэгсэл юм.
 
Үүнээс гадна Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 2 дугаар зүйлд хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно гэсэн байдаг.
 
Энэ бүгдийг зөрчиж нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгсэлийг төв талбайд нэвтрүүлээгүй хэрнээ "Мэдээний урсгал" гэх нэвтрүүлгийн сэтгүүлч зураглаачид нэвтэрчээ.
 
Хэвлэлийн эрх чөлөө чи хаана байна вэ?
 
 
Н.НАРАН
 
Гурван хоногийн настай хэвлэлийн эрх чөлөө
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 2
  • Ppp [66.181.161.31] 3 жил өмнө
    Daranguilalaa zogsoo nowshnuudaa
  • иргэн [64.119.25.180] 3 жил өмнө
    Хэвлэлийн эрх чөлөө гэгч зөвхөн ардын намыг магтан дуулахад,уг намын хууль бус үйлдлийг нуун дарагдуулах зорилгод хязгааргүй үйлчилж байгаа билээ