Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
E-Mongolia Төв шууданд салбараа нээлээ
3 жил өмнө   452
Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia иргэдэд илүү ойртож, Төв Шуудангийн 1 давхарт иргэд, олон нийтэд үйлчлэх төвөө өнөөдөр /2021.05.09/ нээлээ. Тус төв нь төрийн 50 орчим байгууллагын 516 үйлчилгээг цахимаар үзүүлж, заавар, зөвлөмж, туслалцаа үзүүлэх юм. 
 
Нээлтийн үйл ажиллагаанд  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Бид Цахим Үндэстэн болох ёстой. Төр иргэдэд илүү шуурхай үйлчилдэг байх ёстой. Тиймээс бид 11-11 төвийг цахим болгох, төрийг E-Mongolia цахим цонхонд 500-с доошгүй үйлчилгээг нэгтгэнэ гэж амлаж байсан. Хүнд сурталгүй, чирэгдэлгүй, авлигалгүй Монгол болохын төлөө Цахим Монгол ёстой. Цаашид бид төрийн бүх үйлчилгээг цахимжуулна. Энэ төвд төрийн албан тушаалтнууд ирж та бүхэнтэй мэдээлэл солилцдог болно. Засгийн газар сайн засаглалын төлөө иргэдтэйгээ хамтарч, шаардлагатай бүх шинэчлэлийг хийнэ" гэлээ.
 
Тус төв нь “e-Mongolia” системээр үзүүлдэг төрийн 50 орчим байгууллагын 516 цахим үйлчилгээний талаар заавар, зөвлөмж, туслалцаа үзүүлэх юм. Үүний зэрэгцээ тус төвөөр дамжуулан иргэд төрийн байгууллагын талаар санал хүсэлт, шүүмжлэл, гомдол, талархлыг биечлэн хүргэж болох юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв нь E-Mongolia үйлчилгээний төв болон өргөжиж байгаа билээ.
 
Өнөөдрийн байдлаар e-Mongolia системээс давхардсан тоогоор төрийн 1,6 сая үйлчилгээг иргэд цахимаар авчээ. Хэрвээ иргэд маань e-Mongolia мобайл апп болон веб хуудаснаас өөрт хэрэгтэй үйлчилгээгээ авахад ямар нэг хүндрэл бэрхшээлтэй тулгарч байгаа бол энэ төвөөр ирж үйлчлүүлэн зааварчилгаа авах боломжтой юм.
E-Mongolia Төв шууданд салбараа нээлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0