Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Мөсөн ордны барилгын үйл явц 80 хувьтай байна.
3 жил өмнө   392
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн мянгын 39 дүгээр сургуулийн хойд талд 1000 хүний суудалтай спорт цогцолбор баригдаж байна.
 
Энэхүү цогцолбортой БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц болон УИХ-ын гишүүн, Сангийн сайд, Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч Б.Жавхлан нар ням гарагт очиж танилцлаа.
 
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй энэхүү бүтээн байгуулалт нь  А, Б блокоос бүрдэх бөгөөд дотроо спорт заал, усан бассейн, оффис, мөсөн талбай гэсэн үндсэн хэсгүүдтэй. Өнгөрсөн зун оффисын хэсэг болон спортын заал, усан бассейн ашиглалтад орсон. Цар тахлын хөл хорионы улмаас мөсөн талбайн ажлын явц удааширч өнөөдөр 80 хувийн гүйцэтгэлтэй байна.  Мөс тавихаас бусад ажил үндсэндээ хангагджээ. Мөс тавих ажлыг ОХУ-аас мөсний мэргэжилтнүүд ирж гүйцэтгэх юм байна. 
Мөсөн ордны барилгын үйл явц 80 хувьтай байна.
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0