Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Дэлхийн оргил Эвэрестийн ууланд тусгаарлах шугам татахаар болжээ
3 жил өмнө   372
Дэлхийн хамгийн өндөр оргил болох Эвэрестийн оройд Хятад улс тусгаарлах шугам байгуулахаар болсныг тус улсын төв хэвлэл мэдээлжээ.
 
Эвэрестийн оргилд Хятадын талаас болон Балбын талаас авирах хоёр зам байдаг. Сүүлийн өдрүүдэд Балба улсад коронавирусийн цар тахлын нөхцөл байдал хүндэрч, Эвэрестэд авирах уулчдын баазуудад нь хүртэл халдвар тархсан юм.
 
Тиймээс уулын оройд хоёр талаас авирсан уулчид уулзахдаа коронавирусийн халдвар дамжих эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан Хятад улс ийм арга хэмжээ авахаар болжээ.
 
Удахгүй Хятадын 21 уулчин Эвэрестэд авирахаар ирэх гэж байгаа бөгөөд тэднийг ирэхээс өмнө амжиж Төвдийн хөтөч нар уулын оргилд тусгаарлалтын шугамыг татахаар болсон байна. Хөрш Энэтхэгийн нөлөөгөөр Балбад дөрөвдүгээр сарын дундаас цар тахлын хоёр дахь давалгаа эхэлсэн юм. Ням гарагт тус улсад халдварын 8,777 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь цар тахал эхэлсэн цагаас хойших хугацааны хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
 
Эх сурвалж: Business Insider
 
Дэлхийн оргил Эвэрестийн ууланд тусгаарлах шугам татахаар болжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0