Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Шатахуун түгээх станцын агуулахын савнаас хүний цогцос олджээ
3 жил өмнө   392
Дорнод аймагт шатахуун түгээх станцын агуулахын савнаас хүний цогцос олджээ. 
 
Тодруулбал, тус аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын гуравдугаар багийн “Чулуут” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 5 км-т/ “Петровис” ХХК-ийн Шатахуун түгээх станцын агуулахын 50 тоннын шатахуун хадгалах саванд хүний цогцос байж болзошгүй тухай дуудлагыг долдугаар сарын 21-ний өдрийн 08:50 цагт  Онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна.
 
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 08:57 цагт очиж, нэр, нас тодорхойгүй эрэгтэй хүний цогцсыг гаргаж, Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн даргад шилжүүлэн өгчээ. 
Шатахуун түгээх станцын агуулахын савнаас хүний цогцос олджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0