Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Хилийн боомтууд дахь чингэлэг тээврийн терминалыг ирэх сард ашиглалтад оруулна
3 жил өмнө   407
Монгол Улсын нүүрсний экспортын 95 хувь гардаг Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод чингэлэгт тээврийн нэмэлт терминал байгуулах ажлыг төр, хувийн хэвшил хамтран хэрэгжүүлж байна.
 
Коронавируст /КОВИД-19/ цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тогтоосон хязгаарлалтаас шалтгаалан хилийн боомтоор экспортод гарах нүүрсний хэмжээ бууралттай байгаа. Иймд экспортын хэмжээг нэмэх зорилгоор Засгийн газрын 2021 оны долоодугаар сарын 2-ны 185 дугаар тогтоолоор хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газруудад чингэлэгт тээврийн терминал байгуулах үүргийг холбогдох албан тушаалтнуудад даалгасан. Энэ хүрээнд Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод нэмэлт терминал байгуулах ажлыг төр, хувийн хэвшил хамтран хэрэгжүүлж байна.
 
Гашуунсухайт боомтод чингэлэгт тээврийн терминалын зураг төсөл, холбогдох тооцоо, судалгааны ажлыг хийж, улмаар зам талбай, барилга байгууламжийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан. Өнөөдрийн байдлаар тус боомтод талбайн шимт хөрс хуулах, тээвэрлэх, талбайн улны тэгшилгээний ажлуудыг хийж бөгөөд ажлын гүйцэтгэл 70 орчим хувьтай байна. “Энержи ресурс” ХХК,“Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн хөрөнгөөр байгуулж буй уг терминалыг ирэх сард ашиглалтад оруулна.
 
Харин Шивээхүрэн боомтод баригдах чингэлэгт тээврийн терминалын холбогдох тооцоо, судалгаа, зураг төслийг боловсруулах ажлыг аж ахуйн нэгжүүдийн төлөөллөөс бүрдсэн Ажлын баг гүйцэтгэж байгаа ба гаалийн хяналтын нэмэлт гарцыг “Монголын Алт” (МАК) ХХК барьж, Хил хамгаалах ерөнхий газарт хүлээлгэн өгөөд байна. Хилийн боомтуудад нэмэлтээр чингэлэгт тээврийн терминал байгуулагдсанаар байгаль орчинд учирч буй сөрөг нөлөөлөл буурахын зэрэгцээ нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэх юм.
Хилийн боомтууд дахь чингэлэг тээврийн терминалыг ирэх сард ашиглалтад оруулна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0