Цөөн үгээр:
  • ДЭМБ: Дэлхий дахинд өндөр даралттай хүмүүсийн тоо 1.4 тэрбумд хүрчээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэл: Ноцтой мэдээлэл үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой
  • Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ
Маргаашаас Замын-Үүд боомтоор авто замын тээвэр хийгдэнэ
4 жил өмнө   361
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин маргаашаас буюу арванхоёрдугаар сарын 10-наас Замын-Үүд боомтоор ачаа тээвэр хэвийн явж эхлэх гэж байгаа талаар мэдээлэл өглөө.
 
Тэрбээр “Өчигдөр миний бие дэд сайдын хувиар төрийн бусад байгууллагын төлөөлөл, Замын-Үүдэд суугаа Эрээний ерөнхий консулын хамтаар газар дээр нь чингэлэг хүлээж авах туршилт хийж үзлээ.
 
Арваннэгдүгээр сарын 15-ны өдөр Эрээний талтай 20 хоногийн хугацаанд бэлтгэл хангахаар тохирсон. Бэлтгэл хангагдсан байна.
 
Маргаашаас авто замын тээвэр хийгдэж эхэлнэ.
 
Вирус илрэхээс өмнө Монголоос Эрээн рүү ачаатай гарсан 150 гаруй машин байгаа. Тэдгээр машинуудыг эхний ээлжид оруулж ирнэ. Түүний дараа чингэлэг тээврийн горимд орно.  
 
Туршилт хийж үзэхэд чингэлэг тээвэр явуулахад бүрэн боломжтой болсон байна" гэв. 
Маргаашаас Замын-Үүд боомтоор авто замын тээвэр хийгдэнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0