Цөөн үгээр:
  • Барилгын аюул, ослоос урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов
  • Төрийн албаны ерөнхий шалгалт аравдугаар сарын 14-нд эхэлнэ
  • Увс аймагт хүний боом өвчин бүртгэгдлээ
Финланд, Швед НАТО-д элсэх нь ОХУ-д шууд аюул учруулахгүй гэв
2 сар өмнө   182
ОХУ Финланд, Шведтэй ямар ч асуудалгүй тул эдгээр улс НАТО-д элсэх нь шууд аюул учруулахгүй гэж тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын /ХАБГБ/ дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгджээ.
 
Гэхдээ эдгээр нутаг дэвсгэрт НАТО цэргийн дэд бүтцээ өргөжүүлсэн тохиолдолд "хариу арга хэмжээ авах нь гарцаагүй" гэж тэрбээр үргэлжлүүлсэн хэлсэн байна. Үүний зэрэгцээ В.Путин Скандинавын орнуудын үйлдэл нь "нэгэнт хүнд байдалд орсон олон улсын аюулгүй байдлын салбарын байдлыг" улам хурцатгаж болзошгүйг цохон тэмдэглэжээ.
 
Төвийг сахих бодлого баримталж байсан Финланд, Швед улсууд НАТО-д гишүүнээр элсэхээр төлөвлөж байгаагаа тавдугаар сарын 15-нд албан ёсоор зарласан билээ.
Финланд, Швед НАТО-д элсэх нь ОХУ-д шууд аюул учруулахгүй гэв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0