Цөөн үгээр:
  • М-Си-Эс Кока-Кола ХХК "Тогтвортой хөгжлийн манлайлагч"-аар шалгарлаа
  • Коронавируст халдварын 50 тохиолдол шинээр батлагдаж, хяналтад байгаа хүний тоо 1,737 болов
  • Япон улс хөгжлийн албан ёсны тусламжийн бодлогоо “стратегид тулгуурлан“ өөрчлөх гэнэ
Соёлтой хэрэглээ
2 долоо хоног өмнө   240
Тамхины хяналтын тухай хууль батлагдаад багагүй хугацаа өнгөрсөн. 
 
Гэсэн ч олон нийтийн газар, гудамж талбай хаа сайгүй тамхидалд байсаар л. 
 
Тамхичдын гол зовлон бол өөрсдөө хор хэрэглэж байгаагаа мэдсээр байж зогсоож чадахгүй байгаа явдал. Гэр бүл, үр хүүхдээ дам тамхидалтанд өртүүлэн эрүүл мэндийг нь хордуулсаар байгаа ч үргэлжлүүлсээр л...
 
Өөрөө зуугаагүй байж бусдын татсан тамхинд хэн хордоод сууж байхыг хүсэх вэ, болиоч, хэрэглэхээ боль л доо гэж гуйсаар л. Тэр болгонд тамхиа зуусан чигтээ орох байхаа олж ядна. Тэгвэл тамхины зохист бөгөөд соёлтой хэрэглээ гэж бий юу?
 
Тамхи татах эс татах нь хүний эрхийн асуудал. Гэхдээ бусдын эрхээр хязгаарлагдах учиртай эрхзүйт нийгэмд бид амьдарч байгаа. 
 
Сүүлийн жилүүдэд залуус цахилгаан тамхины хэрэглээнд нэвтэрч байна. Тэд хэнээс ч айж эмээлгүйгээр цахилгаан тамхийг хэрэглэж байгаа харагдана. Хажуудахаа хордуулдаггүй давуу талтай гэж дуулдана. Ядаж эвгүй муухай үнэргүй нь олзуурхмаар ч юм шиг. 
 
Гудамжинд янжуур татаад л нясалж харагддаг залуус ховордож. Ер нь бол аавын, өвөөгийн тамхины утаан дуунд мансуурч суудаг үе өнгөрч хүүхэд багачууд, залуучууд хэн нэгэнд үгээ чөлөөтэй хэлдэг болж.
 
Таныг гудамжинд утаат тамхи баагиулаад зогсоход хэн нэгэн ирээд тамхиа татахаа болихыг хүсэх вий. Тэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ маш сайн мэддэг болсон.
 
Таныг машиныхаа цонхоор тамхины ишээ хаяхад хаа нэгтэйгээс дуут дохио өгч эсэргүүцлээ илэрхийлэх вий. Тэд байгал дэлхийгээ хайрлах ирээдүй хойчийнхоо өмнө хүлээсэн үүргээ ухамсарладаг болсон. 
 
Тиймээс л тамхины соёлтой хэрэглээг хэвшүүлэх цаг болжээ Манайхаан
Соёлтой хэрэглээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Зочин [202.9.46.129] 1 долоо хоног өмнө
    МАШ ЗӨВ СЭДЭВ ЯНЖУУР ГЭЭЭЧ АЛМАСААС САЛАХ ЦАГ ИРСЭЭН