УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн 02 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд тойрогтоо ажиллалаа.
Тойрогтоо ажиллах үеэрээ Д.Тогтохсүрэн гишүүн бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзсан юм. Аймгийн бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн зүгээс иргэдэд тэгш боломж бий болгож, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн олголтыг ил тод, шударга байдлаар явуулах шаардлагатай байгааг хэлж байв. Бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд өндөр хүүтэй зээл авдаг нь хүндрэл учруулж байгааг учирлах хүн цөөнгүй байлаа.

Энэ үеэр оролцогчдын зүгээс бизнесийг дэмжих чиглэлээр олон ажил хэрэгч саналуудыг гаргасан юм. Ялангуяа орон нутагт төр засгаас олгож буй зээл тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлж байж ажлын байр, хөдөлмөр эрхлэлт нэмэгдэнэ гэдгийг хэлж байлаа. Уулзалтанд УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны төлөөлөл, МХАҮТ-ийн Өвөрхангай дахь салбарын төлөөлөл, Засаг даргын Тамгын газрын холбогдох мэргэжилтэн байлцав.
А.ЦЭЛМЭН
| Д.Тогтохсүрэн гишүүн аймгийн бизнес эрхлэгчидтэй уулзлаа |
Хөлбөмбөгийн 2026 оны ДАШТ албан ёсоор эхэллээ
Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа
Эдийн засаг 2025 онд 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ
Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна гэв
Хохирогч Ч.Ш-ийн ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж өргөдөл гаргажээ
Боловсролын хэрэгжилтийн цөм нь нийслэл хотоос эхлэлтэй
Монголыг зорин ирэх гадаадын жуулчдын тоо 32 хувиар өсжээ