Цөөн үгээр:
  • Кенийн тамирчин 42.195 км замыг хоёр хүрэхгүй цагт туулж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
  • АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ
  • Х.Нямбаатар: Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна
Нүүрсний экспорт Гашуунсухайтын боомтоор эхэллээ
6 жил өмнө   627
 
Хоёр сар зогсоод байсан экспортын нүүрс тээвэрлэлт Гашуунсухайтын боомтоор өнөөдрөөс эхэллээ. Засгийн газрын шийдвэрийн дагуу ЗТХЯ, АТҮТ ТӨҮГ, Гаалийн ерөнхий газар, МХЕГ, автотээвэр эрхлэгч компаниуд хамтран Гашуунсухайт боомтоор нүүрс тээвэрлэх бэлтгэл ажлыг хангуулан тээврийг эхлүүллээ.
 
Ингэхдээ тээврийн хэрэгслийг явах, очих 2 талын цэгт ариутган халдваргүйжүүлж, жолооч нарыг бүхээгээсээ гаргалгүй харилцаж буцаж байхаар БНХАУ-ын талтай зохицуулж байна. Өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор нүүрс экспортлох ажил хоёр сар, хоёр ч удаа түр зогсоод байсан юм.
Хилийн боомтоор нүүрс тээвэрлэлтийг дахин эхлүүлж буйтай холбоотойгоор нэн тэргүүнд мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийн дагуу тээврийн хэрэгсэлд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж, мөн жолооч нар, зохицуулагч оператор, диспитчерүүд халдвар хамгааллын хувцас хэрэгсэлтэй, тусгай журмын дагуу тээвэрлэлтийг гүйцэтгэх юм. 
 
Түүнчлэн нүүрсийг чингэлгэт тээврээр хийж байгаа нь нүүрсийг хаягдалгүй тээвэрлэх эдийн засагт хэмнэлттэй, мөн байгаль орчинд ээлтэй болж байна. Ийм шаардлага хангасан компаниудын автомашиныг тээвэрлэлтэд явуулж эхлээд байна.
Нүүрсний экспорт Гашуунсухайтын боомтоор эхэллээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0