Цөөн үгээр:
ҮСГ: Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9 их наяд төгрөг буюу 50% нь иргэдийн зээл байна
1 сар өмнө   173
2021 оны дөрөвдүгээр сарын эцэст мөнгөний нийлүүлэлт урьдчилсан гүйцэтгэлээр 27 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 6 их наяд төгрөгөөр өссөн болохыг Үндэсний статистикийн хорооны мэдээллийн үеэр эдийн засгийн статистикийн газрын ахлах статистикч М.Оюунжаргал хэллээ. 
 
Энэхүү өсөлтөд:
  • Төгрөгийн хадгаламж 4 их наяд
  • Валютын хадгаламж 0.7 их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
  • Эдийн засагчийн хэлснээр "АНН, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 4 дүгээр сарын эцэст 18 их наяд төгрөг болж өмнөх сараас 20 тэрбум, өмнөх оны мөн үеэс 486 тэрбум төгрөгөөр тус тус  өссөн. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9 их наяд төгрөг буюу 50% нь иргэдийн зээл байна.
  • Мөн хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл дөрөвдүгээр сарын эцэст 1.3 их наяд төгрөг болж өмнөх сараас 4 тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 21 тэрбум төгрөгөөр буурсан дүнтэй байна. Өөрөөр хэлбэл, хугацаа хэтэрсэн зээл нь нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7 хувийг эзэлж байгаа юм.
  • Чанаргүй зээл мөн дөрөвдүгээр сарын эцэст 2 их наяд төгрөг болж өмнөх сараас 26 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 123 тэрбум төгрөгөөр өссөн. Чанаргүй зээл нь нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11% -ийг эзэлж байгаа" гэв. 

 

ҮСГ: Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9 их наяд төгрөг буюу 50% нь иргэдийн зээл байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0