Цөөн үгээр:
  • Зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оныхоос 9 их наяд төгрөгөөр өсжээ
Зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оныхоос 9 их наяд төгрөгөөр өсжээ
2 өдрийн өмнө   155
Зээлийн өрийн үлдэгдэл 42.5 их наяд төгрөгт хүрэв
 
2025 оны 6 дугаар сарын эцсийн байдлаар аж ахуйн нэгж, байгууллага болон иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 42.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 9 их наяд төгрөгөөр өссөн байна.
 
Зээлийн 58.6 хувийг иргэд
 
38.9 хувийг хувийн байгууллагууд
 
1.1 хувийг төрийн байгууллагууд
 
1.3 хувийг санхүүгийн байгууллагууд эзэлжээ.
 
Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 38.7 их наяд төгрөг болж, жилийн дүнгээр 27.6 хувиар буюу 8.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ. Энэ нь нийт зээлийн 90.9 хувийг эзэлж байна.
 
Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 1.8 их наяд төгрөг болж, 535.4 тэрбум төгрөгөөр өсчээ (нийт зээлийн 4.2%).
 
Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2.1 их наяд төгрөг болж, 119.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн хэдий ч энэ нь нийт зээлийн 4.9 хувийг эзэлж байна.
 
Энэ оны 5 болон 6 дугаар сарыг харьцуулбал:
 
Хэвийн болон анхаарал хандуулах зээлийн хэмжээ өссөн
 
Харин чанаргүй зээлийн үлдэгдэл 53.3 тэрбум төгрөгөөр буурсан нь эерэг хандлага гэж үзэж болно.
 
Ипотекийн зээлийн үлдэгдэл 10.2 их наяд төгрөгт хүрчээ
 
Монголын Ипотекийн Корпорац болон арилжааны банкуудаас иргэдэд олгосон ипотекийн зээлийн үлдэгдэл 2025 оны 5 дугаар сарын эцсийн байдлаар 10.2 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 1.9 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.
 
Үүний:
 
97.6 хувь буюу 9.9 их наяд төгрөг нь хэвийн зээл
 
1.5 хувь буюу 153.8 тэрбум төгрөг нь анхаарал хандуулах зээл
 
0.9 хувь буюу 88.3 тэрбум төгрөг нь чанаргүй зээл байна.
Зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оныхоос 9 их наяд төгрөгөөр өсжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0