Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2018 оны зургаадугаар сард улсын хэмжээнд өмнөх сараас 0.5 хувь, өмнөх оны эцсээс 5 хувь, өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өссөн байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2018 оны зургаадугаар сард өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 10.8 хувь, төмс, хүнсний ногооны дэд бүлгийн үнэ 53.6 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 5.7 хувь, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөгний дэд бүлгийн үнэ 11.6 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 8.2 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 4.9 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 14.9 хувь, цахилгаан, хийн болон түлшний дэд бүлгийн үнэ 22.7 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 10.7 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2018 оны зургаадугаар сард өмнөх сараас 0.5 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлэг дүнгээрээ 1.1 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2018 оны зургаадугаар сард өмнөх сараас Дорнод, Сэлэнгэ, Орхон, Сүхбаатар, Хөвсгөл аймгуудад 0.1-0.6 хувиар буурсан бол Архангай, Дундговь, Увс аймагт өөрчлөлтгүй харин бусад аймагт 0.3-1.4 хувиар өссөн байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Говь-Алтай аймагт 1.4 хувиар өссөн нь хамгийн их байлаа хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Улаанбаатар хотод хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8 хувиар өсөхөд хүнсний бараа,, ундаа, усны бүлгийн дүн 11.3 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 21.7 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 8.2 хувь, тээврийн бүлгийн үнэ 4.4 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Улаанбаатар хотод 2018 оны зургаадугаар сард өмнөх сараас хэрэглээний сагсны 344 нэрийн бараа, үйлчилгээний 37.5 хувь буюу 129 бараа, үйлчилгээний үнэ өсөж, 24.2 хувь буюу 54 бараа, үйлчилгээний үнэ буурч, 38.1 хувь буюу 131 бараа, үйлчилгээний үнэ өөрчлөлтгүй байсан байна. Судалгаанд сонгогдсон 100 нэрийн барааны 55 нэрийн барааны үнэ нэмэгджээ.
| Өргөн хэрэглээний барааны үнэ 0.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна |
Хөлбөмбөгийн 2026 оны ДАШТ албан ёсоор эхэллээ
Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа
Эдийн засаг 2025 онд 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ
Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна гэв
Хохирогч Ч.Ш-ийн ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж өргөдөл гаргажээ
Боловсролын хэрэгжилтийн цөм нь нийслэл хотоос эхлэлтэй
Монголыг зорин ирэх гадаадын жуулчдын тоо 32 хувиар өсжээ