Цөөн үгээр:
Variety сэтгүүл 2021 оны хамгийн өндөр хүлээлттэй 33 киноны жагсаалтыг гаргасан байна
3 сар өмнө   226
Variety сэтгүүл 2021 оны хамгийн өндөр хүлээлттэй 33 киноны жагсаалтыг гаргасан байна. Тэдгээр бүтээлүүдийн дунд 2020 онд гарах байсан ч цар тахлын улмаас хойшлогдсон хэд, хэдэн кино багтсан байгаа юм. Жишээ нь Уэс Андерсоны "The French Dispatch", Дени Вильневийн "Dune", шинэ Жеймс Бонд болон бусад кинонуудыг дурдаж болно. Энэ ондоо багтаж эдгээр 33 кино театр, дижитал платформуудаар нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болно гэдэгт бид найдаж байна.
 
1. "Raya and the Last Dragon"
 
Хэзээ: Гуравдугаар сарын 5
 
Disney кино компанийн бүтээсэн бүрэн хэмжээний анимэйшн кино. Киноны гол баатар нь Зүүн Өмнөд Ази гаралтай гэдгээрээ онцлогтой. Үйл явдалд нэгэн зохиомол ертөнцөд хүмүүс луунуудтай хамт эв найрамдалтай аж төрөх авч ер бусын мангасууд гарч ирснээр луу нар хүн төрөлхтний төлөө өөрсдийгөө золиосолдог. Үүнээс 500 жилийн дараа дахин өнөөх мангасууд гарч ирснээр хүмүүс эргээд луу нарын эрэлд гарна.
 
 
2. "Coming 2 America"
 
Хэзээ: Гуравдугаар сарын 5
 
Замунда гэх Африкийн орны хунтайж үнэнч туслахынхаа хамтаар Америкт анх удаа хөл тавьдаг 1988 оны инээдмийн киног санаж байна уу? Тэгвэл тэд хунтайжийн өв залгамжлагчийг хайхаар орчин үед дахин Америкийг зорих болно. Гол дүрд Эдди Мерфи, Арсенио Холл нар эргэн ирнэ.
 
 
3. "The Many Saints of Newark"
 
Хэзээ: Гуравдугаар сарын 12
 
"The Sopranos" цувралын приквел. 1960-аад оны гэмт хэргийн ертөнцийн тухай өгүүлэх энэхүү кинонд залуу Тони Сопраногийн дүрд Жеймс Гандольфинигийн хүү Майкл Гандольфини тоглосон байгаа.
 
Кино календарь: 2021 оны хамгийн өндөр хүлээлттэй 33 кино (фото 1)
4. "Morbius"
 
Хэзээ: Гуравдугаар сарын 19
 
Жүжигчин Жаред Летогийн тоглосон супер баатартай триллер. Үйл явдалд тэрээр сарьсан багваахайн цусаар туршилт хийж супер цус сорогч болон хувирна.
 
 
5. "No Time To Die"
 
Хэзээ: Дөрөвдүгээр сарын 2
 
Английн гол тагнуулч Жеймс Бондын тухай 25 дах кино. Энэ удаад чөлөөнд гарсан Бонд найзынхаа хүсэлтээр ор сураггүй алга болсон нэгэн эрдэмтнийг хайх хэрэг гарна.
 
 
6. "A Quiet Place Part II"
 
Хэзээ: Дөрөвдүгээр сарын 23
 
Дуу чимээг мэдэрч хүмүүс рүү дайрдаг мангасуудын тухай аймшгийн кино. Үйл явдалд Абботын гэр бүл мангасуудаар дүүрсэн ертөнцөд огт дуу чимээ гаргалгүй амьд үлдэхийг хичээх бөгөөд энэ явцдаа тэд дэлхий дээр дахин шинэ төрлийн мангасууд байгааг олж мэддэг.
 
 
7. "Black Widow"
 
Хэзээ: Тавдугаар сарын 7
 
Скарлетт Йоханссоны тоглосон супер баатартай кино. Кинонд Наташа Романовагийн амьдралын түүх гарна. Сонирхуулахад түүний залуу дүрийг жүжигчин Милла Йововичийн охин бүтээсэн байна.
 
 
8. "Godzilla vs. Kong"
 
Хэзээ: Тавдугаар сарын 21
 
Удаан хүлээсний эцэст бид сүрдэм мангасуудын тулааныг ирэх хавар үзэх нь. Харин тэднийг тулалдаж байх хооронд хүн төрөлхтөн дэлхийг эргээд өөрсдийн хяналтдаа авахын тулд мангасуудыг устгахаар шийднэ.
 
 
9. "Cruella"
 
Хэзээ: Тавдугаар сарын 28
 
101 Далматины тухай алдарт киноны приквел. Кинонд гол эсрэг дүр болох залуу дизайнер Круэлла Де Вилийн түүхийг харуулна. Гол дүрд Оскарын шагналт жүжигчин Эмма Стоун тоглосон байгаа.
 
Кино календарь: 2021 оны хамгийн өндөр хүлээлттэй 33 кино (фото 2)
10. "Fast and the Furious 9"
 
Хэзээ: Тавдугаар сарын 28
 
Доминик Торетто болон түүний багийнхан энэ удаад урьд өмнө нь учирч байгаагүй чадварлаг алуурчин/жолоочтой нүүр тулах болно.
 
 
11. "The French Dispatch"
 
Хэзээ: Тавдугаар сар
 
Үйл явдалд "The French Dispatch" нэртэй Америкийн өдөр тутмын сонины амьдралын хэсгээс харуулна. Сонирхуулахад Уэс Андерсоны бүтээсэн уг киног The New Yorker сониноос сэдэвлэн бүтээсэн бөгөөд дүрүүдэд Тильда Суинтон, Тимоти Шаламе, Элизабет Мосс, Фрэнсис МакДорманд, Сирша Ронан, Кристоф Вальц зэрэг "А" зэрэглэлийн одууд тоглосон байгаа.
 
 
12. "Ghostbusters: Afterlife"
 
Хэзээ: Зургаадугаар сарын 11
 
"Ghostbusters" киноны хоёрдугаар ангийн үйл явдлаас 30-аад жилийн дараа шинэ адал явдал эхэлнэ. Нэгэн гэр бүл шинэ хотод нүүж ирснээр алдарт сүнсний ангуучидтай холбоотой болохоо олж мэднэ.
 
 
13. "In the Heights"
 
Хэзээ: Зургаадугаар сарын 18
 
"Crazy Rich Asians" киноны продюсеруудын бүтээсэн шинэ мюзикл.
 
 
14. "Venom 2: Let There Be Carnage"
 
Хэзээ: Зургаадугаар сарын 25
 
Том Хардигийн тоглосон супер баатартай блокбастерын үргэлжлэл. Энэ удаад жүжигчдийн багт Мишель Уильямс, Вуди Харрельсон, Наоми Харрис нар нэмэгдсэн байгаа.
 
 
15. "Minions: The Rise of Gru"
 
Хэзээ: Долоодугаар сарын 2
 
Дэлхийн хамгийн хүчирхэг хорон санаатан болох мөрөөдөлтэй 12 настай хүүгийн хачирхалтай түүхийг үзүүлнэ.
 
 
16. "Top Gun: Maverick"
 
Хэзээ: Долоодугаар сарын 2
 
Үйл явдал анхны киноноос 35 жилийн дараа өрнөнө. Домогт нисгэгч Питер Митчелл шинэ нисгэгчдийг аюултай даалгаварт бэлдэхийн зэрэгцээ өөрийн хуучин амьдралтайгаа нүүр тулна.
 
 
17. "Shang-Chi and the Legend of the Ten Rings"
 
Хэзээ: Долоодугаар сарын 9
 
Marvel студийн бүтээсэн анхны Ази гол дүрийн супер баатартай кино.
 
Кино календарь: 2021 оны хамгийн өндөр хүлээлттэй 33 кино (фото 3)
18. "Space Jam: A New Legacy"
 
Хэзээ: Долоодугаар сарын 16
 
NBA-н супер од Леброн Жеймс Баггс Банни болон түүний найзуудтай нэгдэнэ.
 
Кино календарь: 2021 оны хамгийн өндөр хүлээлттэй 33 кино (фото 4)
19. "Jungle Cruise"
 
Хэзээ: Долоодугаар сарын 30
 
XX зууны эхээр нэгэн усан онгоцны ахмад эрдэмтэн эмэгтэйтэй хамт бүхнийг анагаах увдистай ер бусын модыг олохоор ширэнгэн ойг зорьдог. Гол дүрд Дуэйн Жонсон болон Эмили Блант нар тоглосон байна.
 
 
20. "The Suicide Squad"
 
Хэзээ: Наймдугаар сарын 4
 
Харли Куинн, Рик Флэг болон бусад хорон санаатнуудаас бүрдсэн тусгай баг нацист үеийн лабораторийг устгахаар Өмнөд Америкийг зорино. Киноны найруулагчаар дахин Жеймс Ганн ажилласан байгаа.
 
 
21. "Candyman"
 
Хэзээ: Наймдугаар сарын 27
 
Оскарын шагналт кино найруулагч Жордан Пил зохиолыг нь бичсэн шинэ аймшгийн кино. Үйл явдалд хүмүүсийн дунд ам дамжиж домог яриа болсон алдарт алуурчин үнэхээр байдаг эсэхийг киноны шинэ баатрууд өөрсдийн биеэр олж мэддэг.
 
 
22. "Three Thousand Years of Longing"
 
Хэзээ: Есдүгээр сар
 
Нэгэн гайхалтай хайрын түүхийг өгүүлэх уран зөгнөлт кино. Кино найруулагчаар Жорж Миллер ажилласан бол гол дүрд Идрис Эльба, Тильда Суинтон нар тогложээ.
 
23. "Dune"
 
Хэзээ: Аравдугаар сарын 1
 
Дараагийн "Оддын Дайн" болон өндөр магадлалтай, Дени Вильневийн найруулсан шинжлэх ухааны уран зөгнөлт кино. Дүрүүдийг Тимоти Шаламе, Зендея зэрэг шинэ үеийн залуу жүжигчид бүтээсэн байгаа.
 
 
24. "The Last Duel"
 
Хэзээ: Аравдугаар сарын 15
 
Ридли Скоттын бүтээсэн энэхүү түүхэн драмын гол дүрд Адам Драйвер, Мэтт Деймон, Бен Аффлек, Жоди Комер нар тоглосон байна.
 
Кино календарь: 2021 оны хамгийн өндөр хүлээлттэй 33 кино (фото 5)
25. "Mission Impossible 7"
 
Хэзээ: Арваннэгдүгээр сарын 4
 
Тагнуулч Итан Хант ээлжит биелэгдэшгүй даалгавартаа явна гэдгээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор цацагдаагүй байна. Мөн Том Круз, Саймон Пегг, Винг Рэймс, Ребекка Фергюсон, Ванесса Кирби, нар дүрүүддээ эргэн ирнэ.
 
 
26. "Elvis"
 
Хэзээ: Арваннэгдүгээр сарын 5
 
Баз Лурманы бүтээсэн, рок-н-роллын хаан Элвис Преслигийн тухай намтарчилсан кино. Элвисийн дүрийг залуу жүжигчин Остин Батлер бүтээсэн бол Том Хэнкс түүний менежер Том Паркерын дүрд тогложээ.
 
Кино календарь: 2021 оны хамгийн өндөр хүлээлттэй 33 кино (фото 6)
27. "Nightmare Alley"
 
Хэзээ: Арванхоёрдугаар сар
 
Гильермо Дель Торогийн бүтээсэн сэтгэлзүйн триллер. Брэдли Купер, Руни Мара, Кейт Бланшетт зэрэг супер одууд жүжигчдийн багт багтсан байна.
 
28. "West Side Story"
 
Хэзээ: Арванхоёрдугаар сарын 10
 
Стивен Спилбергийн бүтээсэн энэхүү романтик мюзиклд хоёр өөр гарал үүсэлтэй залуу хосуудын хориотой дурлалын тухай өгүүлнэ.
 
Кино календарь: 2021 оны хамгийн өндөр хүлээлттэй 33 кино (фото 7)
29. "Spider-Man 3"
 
Хэзээ: Арванхоёрдугаар сарын 17
 
"Spider-Man: Far From Home" киноны дараагийн анги. Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл цацагдаагүй байгаа ч Том Холланд дүрдээ эргэн ирж, Жон Уоттс найруулсан нь тодорхой болоод байна.
 
30. "The Matrix 4"
 
Хэзээ: Арванхоёрдугаар сарын 22
 
"The Matrix 4" киног алдарт франчайз дээр бүр нэгдүгээр ангиас нь эхлэн ажиллаж байсан Лана Вачовски бүтээсэн бол жүжигчдийн багт Киану Ривз, Кэрри-Энн Мосс нараас гадна Нил Патрик Харрис, Яхья Абдул-Матин II, Жада Пинкетт Смит, Прияанка Чопра нар багтсан байна. Одоогоор киноны зохиол тодорхойгүй байгаа юм.
 
Кино календарь: 2021 оны хамгийн өндөр хүлээлттэй 33 кино (фото 8)
31. "Macbeth"
 
Шекспирийн алдарт эмгэнэлт жүжгийг Жоэль Коэн дэлгэцийн бүтээл болгон гаргах гэж байна. Киноны гол дүрд Дензел Вашингтон, Фрэнсис Макдорманд нар тогложээ.
 
32. "Soggy Bottom"
 
1970-аад онд нэгэн ахлах сургуулийн сурагч алдартай жүжигчин болж байгаа тухай өгүүлэх бөгөөд уг киног нэрт найруулагч Пол Томас Андерсон бүтээсэн байна.
 
33. "Annette"
 
Стэндап комедиан болон түүний дуучин эхнэрийн тухай гарах мюзикл. Гол дүрд Адам Драйвер болон Марион Котийяр нар тоглосон байна.
Variety сэтгүүл 2021 оны хамгийн өндөр хүлээлттэй 33 киноны жагсаалтыг гаргасан байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0