Цөөн үгээр:
  • Кенийн тамирчин 42.195 км замыг хоёр хүрэхгүй цагт туулж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
  • АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ
  • Х.Нямбаатар: Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна
Жейсон Момоа гэрлэлтээ авч үлдлээ
4 жил өмнө   638
Жейсон Момоа болон Лиза Бонет нарын хайр эргэн сэргэжээ. Бидний мэдэх “Хаан ширээний тоглоом”-ын од Кал Дрого эхнэрээсээ салж байгаагаа зарлаад дөнгөж нэг сарын хугацаа өнгөрч байсан. Гэхдээ хосууд эргэн нэгдэж, Момоа найзынхаа хашаанд амьдрахаа болиод хуучин эхнэрийндээ нүүж оржээ.  Хосуудын ойрын хүн хэвлэлд хэлэхдээ, Момоа болон Бонет нар бараг хоёр долоо хоногийн өмнө нийлсэн байна.
 
 
"Тэд бие биенээ маш их мэддэг, нэгнийхээ төлөө хийсэн зүйлс олон тул гэрлэлтээ зүгээр хаяхын оронд аливаа зүйл дээр ажиллахаар шийдсэн" гэж хосуудын ойрын хүн хэлжээ. Момоа болон Бонет нар 2005 онд анх жазз хөгжмийн клуб дээр танилцаж байсан. Хосууд анхны харцаар нэгэндээ дурлаж, хоёр жилийн дараа анхны хүүхдээ өлгийдөн авсан байдаг. Салалтаа зарлаж байсан нийтлэлээ Момоа устгасан байх нь тэд эргэн аз жаргалтай амьдралаа эхлүүлсэнтэй холбоотой аж. Аливаа зүйлд дахин боломж олгон, үр хүүхдээ хамтдаа өсгөх болсон байна.
 
Эх сурвалж: MADAMENOIRE
Жейсон Момоа гэрлэлтээ авч үлдлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0