Лос Анжелес, 2026 оны 2-р сарын 1.
68 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслолын улаан хивсний ёслол дээр дуучин Chappell Roan этгээд, зоримог хувцаслалтаараа олны анхаарлын төвд орлоо.
Тэрээр алдарт Mugler брэндийн 1998 оны архивын загвараас сэдэвлэсэн, нэвт харагдах бургунд өнгийн даашинз өмссөн бөгөөд уг даашинз нь хөхний пирсингээр тогтоогдсон мэт харагддаг өвөрмөц хийцтэй байв. Энэхүү загвар нь улаан хивсний уламжлалт хэв маягийг эвдсэн, урлагийн шинж чанартай бүтээл хэмээн загварын ертөнцөд үнэлэгдэж байна.
.png)
Даашинзны нэвт харагдах хийц нь Chappell Roan-ы биеийн шивээсүүдийг тодотгож, түүний өөрийн өвөрмөц, тайзны перформансад ойр хэв маягийг илэрхийлжээ. Загварын томоохон хэвлэлүүд түүний энэхүү төрхийг ёслолын хамгийн их яригдсан, мартагдашгүй хувцаслалтуудын нэг хэмээн онцолж байна.
Фенүүдийн зүгээс ч түүний сонголтыг зоригтой, өөрийгөө илэрхийлсэн, эмэгтэйчүүдийн бие махбодын эрх чөлөөг илтгэсэн мессеж агуулсан хэмээн эерэгээр хүлээн авчээ.
Chappell Roan ийнхүү 2026 оны Грэммийн шагнал гардуулах ёслолд зөвхөн хөгжмөөрөө төдийгүй загвар, урлагийн илэрхийллээрээ ч дахин нэг удаа олны анхаарлыг татлаа.
| Chappell Roan 2026 оны Грэммийн шагнал гардуулах ёслол дээр хөхний пирсингтэй даашинзаар олны анхаарлыг татлаа |
Ус уух ХУВЬ, усаа хайрлах ӨВ
Хамтран амьдрагчийнхаа амь насыг хөнөөж, зөөвөрлөж булсан байсан хэрэг гарчээ
Эмч, ажилтны мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг нь сайжруулахад дэмжинэ
К.Роналду 970 дахь гоолоо орууллаа
Майн баярын амралтын өдрүүдэд 158 сая хүн галт тэргээр зорчино
Үндэсний лавлагаа лабораторитой болно
Монгол Улсын цорын ганц эмэгтэй генерал Г.БОЛОР
Өнөөдөр Монголын Генералуудын өдөр тохиож байна
₮1.5 их наядын өртөгтэй трамвай төслийн хоёрдугаар шугамын тендерийг хойшлуулжээ
Кенийн тамирчин 42.195 км замыг хоёр хүрэхгүй цагт туулж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ
Элчин сайд Д.Н.Гореликт Алтан гэрэгэ гардуулав
Х.Нямбаатар: Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна
Нийслэлийн МАН-ын хорооны хурлыг зарлалаа
Замын-Үүд дэх Гаалийн газрын гурван албан тушаалтныг баривчилжээ
Н.Учрал: Туулын хурдны замын төслийг зогсоолоо
Жастин Бибер, Билли Айлиш нарын Коачелла дахь нандин мөч
ЖДҮХС-аас 8 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэй зээл олгоно
Хустайн нуруунд энэ жилийн анхны төл мэндэллээ
Монгол хүний саруул ухаанд итгэх үзэл санааны дэлгэрүүлэгчийн мэндэлсэн өдөр
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ