Цөөн үгээр:
  • Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно
  • Жирэмсэн эмэгтэйг охиных нь хамт хөнөөсөн гэх М.Батчулууны хэргийг өнөөдөр шүүнэ
Пусаны монгол кино өдөрлөг "Их говийн манаач" баримтат киногоор нээлтээ хийнэ
4 долоо хоног өмнө   238
БНСУ-ын Пусан хотноо зохиогдож буй “Монгол кино өдөрлөг” өнөөдөр найруулагч Э.Ган-Очирын бүтээсэн “Их говийн манаач” баримтат киногоор нээлтээ хийнэ. Тус бүтээлийг "Eguur News" агентлаг продюсерложээ. 
 
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа Кино урлагийн зөвлөл нь БНСУ-ын "Ханнэрэ" соёлын сан, Монгол Улсаас тус улсад суугаа Консулын газрын дэмжлэгтэйгээр “Монгол кино өдөрлөг” арга хэмжээг гурав дахь жилдээ энэ сарын 16-18-ны өдрүүдэд зохион явуулж байгаа юм. 
 
Монголын говийн дархан цаазат газрын экосистем болон дэлхийд нэн ховор мазаалай баавгай, түүнийг эрэн судлаж, өсгөж, хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулж буй эрдэмтэн судлаачдын тухай өгүүлэх "Их говийн манаач" баримтат кино монгол дахь нээлтээ хийснийхээ дараа ийн анхны олон улсын үзэгчдэд хүрэх гэж байна. 
 
Мөн,
Найруулагч С.Баттулга “Эцэг” уран сайхны кино
Найруулагч Л.Таванбаяр “Хадам ээж” уран сайхны кино
Найруулагч Э.Нямжаргал “Зүрхний Сараан” уран сайхны кино бүтээлүүдийг нийт 9 удаагийн гаралт бүхий үзвэрийн хуваарийн дагуу олон нийтэд толилуулна.
 
Пусаны монгол кино өдөрлөг "Их говийн манаач" баримтат киногоор нээлтээ хийнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0