Цөөн үгээр:
  • Д.Мөнх-Эрдэнэ: Л.Оюун-эрдэнээс нэхэмжилсэн 11 тэрбум төгрөгийг хүүхдүүдийн сайн сайхны төлөө зарцуулна
Жастин Бибер, Билли Айлиш нарын Коачелла дахь нандин мөч
8 цагийн өмнө   80
Жастин Бибер өөрийн 2009 оны хит бүтээл болох “One Less Lonely Girl” дуугаа тоглолтынхоо үеэр нэгэн азтай охинд зориулан дуулдаг уламжлалтай. Харин энэ удаагийн “Coachella 2026” наадмын тайзнаа тэрхүү онцгой зочноор дэлхийн супер од Билли Айлишийг урьж, үзэгчдийг гайхшрууллаа.
 
Биллиг тайзан дээр гарахад Жастины эхнэр Хэйли Бибер биечлэн дэмжлэг үзүүлж, тусалсан нь тэдний дотно харилцааг илтгэсэн юм. Тоглолтын дараа Билли Айлиш өөрийн Инстаграм хуудаснаа "Уйлахаа зогсоож чадахгүй байна" хэмээх тайлбартай зураг нийтэлжээ.
 
Тэдний нөхөрлөл маш сонирхолтой түүхтэй:
 
  • Үнэнч фэн: Билли багаасаа Жастины улаан фэн байсан бөгөөд өрөөнийхөө ханаар дүүрэн түүний постерыг наадаг байснаа ярилцлагадаа дурдаж байсан юм.
  • Анхны уулзалт: Тэд 2019 оны Коачелла наадмын үеэр анх уулзаж байсан бөгөөд Билли шүтээнтэйгээ уулзаад сэтгэл нь хөдлөн уйлж буй бичлэг тухайн үедээ интернэт орчинд хүчтэй тархаж байв.
  • Хамтын бүтээл: Үүний дараа Жастин Бибер Биллигийн алдарт "Bad Guy" дууны ремикс хувилбар дээр хамтран ажилласан билээ.
 
Жастин Бибер өөрөө маш залуудаа алдар нэрд гарсан хүний хувьд Биллиг урлагийн ертөнцийн хэцүү бүхнээс хамгаалж, үргэлж чин сэтгэлээсээ дэмждэг “том ах” шиг нь байхыг хичээдэг тухайгаа хуваалцаж байсан удаатай. Ийнхүү долоон жилийн өмнө шүтээнийхээ өмнө уйлж зогссон бяцхан охин өнөөдөр түүнтэй нэг тайзан дээр хүндэт зочин болон гарсан нь энэ жилийн наадмын хамгийн тод мөчүүдийн нэг байлаа
 
 

Жастин Бибер, Билли Айлиш нарын Коачелла дахь нандин мөч
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0