“Монголын сайхан бүсгүй-2018” наадмын ялагчаар Б.Энхриймаа шалгарч, 20 сая төгрөгийн мөнгөн шагналын эзэн болсон. Тэрээр шагналын бүх мөнгөө хамт уралдаанд оролцсон найз Б.Азбилэгийн өнчин үлдсэн дүү нарт хашаа байшин авч өгөхөд зарцуулжээ.
Энэ талаар тус тэмцээний ерөнхий шүүгч Д.Энхсайхан хэлэхдээ "Яг нэр шигээ охин гэвэл Б.Энхриймааг хэлнэ. Шагналын бүх мөнгөө хандивлах сэтгэл айлын энхрий охиноос гарлаа гэж үү гэж бодоход хүрсэн. Түүний ачаар бүтэн өнчин үлдсэн дөрвөн хүүхэд гэр оронтой болсон. Б.Энхриймаатай уралдаанд оролцсон Б.Азбилэгийн маань эгч /агсан/ зургадугаар сарын 30-ны өдөр буюу Монголын сайхан бүсгүйг шалгаруулсан өдөр зуурдаар өөд болсон юм.
Таван сартайгаас 18 насны дөрвөн хүүхэд бүтэн өнчин үлдсэнийг Б.Энхриймаа хараад найзынхаа зовлонг хуваалцсан нь тэр юм. Хамтдаа оролцсон охид маань хэдийнэ найз нөхөд болж, бие биендээ тус дэм боллоо. Өргөө цагаан гэрт нь гэрэл гийж, инээд хөөр цалгиж байх болтугай" гэжээ.
| Мисс Б.Энхриймаа шагналын мөнгөөрөө өнчин хүүхдүүдэд хашаа байшин авч өгчээ |
АНУ-ын дарамтаас үүдэж Ираны эрх баригчид дотоодын бензиний үнийг өсгөж болзошгүйг иргэддээ санууллаа
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Канад улсын эсрэг хатуу байр суурь илэрхийллээ
32-ын тойрогт нэгэн зэрэг 15 автомашин цэнэглэх Ногоон өртө-г ашиглалтад орууллаа
Д.Трамп нийтлэлээ бусдаас түрүүлж унших эрхийг сарын 100 мянган ам.доллароор зарж эхэллээ
Арабууд монгол иргэнийг дайрч хөнөөсөн байж болзошгүй хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийнэ
Цалингийн доод хэмжээг 1 сая төгрөгөөр болгов
Д.Оюунхорол: COP17-ийн жинхэнэ өв нь Монголд үлдэх бодит хөрөнгө оруулалт, үр дүнтэй төслүүд байх ёстой
Хайгуулын компанийн ажилчид болон эд хөрөнгөнд халдсан асуудлыг шалгаж байна
Ц.Элбэгдорж: Намайг 7 жил шалгасны эцэст хэргийг хүчингүй болгосон