Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
“Автомашингүй өдөр”-ийн замын хөдөлгөөний зохицуулалт ба үйл явдлуудтай танилц
5 жил өмнө   483
"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн чиглэлд дараах өөрчлөлтүүд орно
 
Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/438 дугаар “Авто машингүй өдөр” зохион байгуулах тухай захирамжийн хүрээнд “Улаанбаатар марафон-2019” гүйлтийн тэмцээн энэ сарын 18-ны 07.00-17.00 цагийн хооронд явагдана. Энэ хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө буюу Баруун дөрвөн замын уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх тэнгэрийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж, Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлах тул эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 40 чиглэлийн 344 тээврийн хэрэгслийн чиглэлд өөрчлөлт оруулах аж.
 
Тодруулбал, Их тойруугаар явах чиглэлүүдэд Баянбүрд, “Үндэсний шуудан” сонин, Сансарын ШТС зогсоолуудаар, Нарны замаар явах чиглэлүүдэд “Жигүүр гранд”, Замын цагдаагийн газар, “Миний дэлгүүр” зогсоолуудаар, Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүдэд Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн зогсоолуудаар, Баруун дөрвөн замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд МҮЭСТО, “Элба” төв, “Бөмбөгөр” худалдааны төв, “Нарны титэм”-ийн зогсоолуудаар, Зүүн дөрвөн замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд Сансарын үйлчилгээний төв, Хадвар судлалын үндэсний төв зогсоолуудаар бууж, сууж үйлчлүүлэх боломжтой.
 
Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун дөрвөн зам, Нарны гүүр, Зүүн дөрвөн замаар үйлчилж 17.00 цагаас хойш үндсэн маршрутаар үйлчилгээ үргэлжилнэ.
 
"Улаанбаатар марафон-2019" тэмцээнд оролцогчид Д.Сүхбаатарын талбайд 08:00 цагт цугларах ёстой
 
Нийслэлийн биеийн тамир спортын газрын дарга Б.Ганболд: Улаанбаатар марафон олон улсын гүйлт зургаа дахь жилдээ болох гэж байна. Нийслэлд энэ өдөр 07:00 цагаас зам хаагдаж, марафонд оролцогчид Д.Сүхбаатарын талбайд 08:00 цагт цугларах ёстой.
 
09:00 цагаас гүйгчид гараан дээрээ ирж нээлтэд оролцоно. Нийслэлийн Засаг дарга, НИТХ-ын дарга нээнэ. 09:30 цагаас гүйлтийн гараа эхэлнэ. 42км, 21 км-ийн бүтэн, хагас марафон, 10 км, 5 км-ийн зайн гүйлт болон 1.5 км-т гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гүйлт болно аж. Марафонд 300 шахам гадаадын иргэн оролцохоор мэдүүлэгээ өгсөн бөгөөд Кени зэрэг олон улсын нэр хүндтэй марафон гүйлтэд гүйдэг орон орны төлөөлөгчид оролцоно.
 
"Улаанбаатар марафон 2019" гүйлтийн бүртгэл нийслэлийн бүх дүүргийн Биеийн тамир спортын хороо, Олимпын хороо, Нийслэлийн биеийн тамир спортын хороо, Хэт холын зайн марафон гүйлтийн холбоон дээр явагдаж байна. Бүртгэл 2019 оны 5 дугаар сарын 16-ныг дуустал явагдана. Хөдөлгөөний хомсдолоос хамгаалах гүйлтэд нийслэлчүүдийг идэвхтэй оролцохыг уриалж байна. 07:00-18:00 цагийн хооронд Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэл зам хаалттай байна.
 
Томоохон зах, худалдааны төвүүд тавдугаар сарын 18-ны бямба гарагт амарна
 
2019 оны тавдугаар сарын 18-ны Бямба гарагт нийслэлд үйл ажиллагаа явуулж буй томоохон зах, худалдааны төвүүд амарна. Иймээс иргэд ажил, амралтаа зохицуулах шаардлага гарч байгаа. Төв замаар троллейбус явахгүй, нийтийн тээврийн автобусны чиглэлд өөрчлөлт орно. Бусад чиглэлийн үйлчилгээ тусгай хуваарийн дагуу явна. Хязгаарлалтын цаг дуусангуут нийтийн тээврийн автобус ердийн хуваариараа үйлчилнэ.
 
Мөн Бурхан багшийн эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгыг олсон, нирваан дүр үзүүлсэн гурван үйл явдал тохиосон үе бол зуны тэргүүн сарын Шинийн 15-ны өдөр уг өдөр тохиож байгаа. Монголчууд эрт дээр үеэс Бурхан багшийн Их дүйчин өдрийг тэмдэглэж ирсэн уламжлалтай. 1990 оноос хойш Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон ТББ-ууд, бурхны шашны сүм хийдүүд нэгдээд Бурхан багшийн Их дүйчин өдрийг баяр болгон тэмдэглэж, олон нийтийг ёс суртахуунд уриалах, нийгмийн сайн сайхныг түүчээлэх ажилд чиглүүлдэг болсон. Энэ өдөр Гандантэгчинлэн хийд тэргүүтэй хийдүүд дээр бүтэн өдрийн турш хурал ном хурах аж.
“Автомашингүй өдөр”-ийн замын хөдөлгөөний зохицуулалт ба үйл явдлуудтай танилц
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0