Цөөн үгээр:
  • Юнител группийн ажилтнууд 8 дахь жилдээ сайн дураараа цусаа хандивлалаа
Жил бүр зуны цагийн хуваарьт шилждэг болох тогтоолын төсөл санаачилжээ
8 цагийн өмнө   129
УИХ-ын гишүүн Г.Хосбаяр “Зуны цагийн тооллыг жил бүр хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл санаачлан боловсруулж, d.parliament.mn сайт дээр иргэдээс санал авч эхэлжээ. 
 
Тус тогтоолын төсөл батлагдвал жил бүрийн зуны улиралд цагаа урагшлуулж байхыг Засгийн газарт даалгах юм байна.
 
2027 оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 02:00 цагт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулж, есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 00:00 цагт нэг цагаар буцаан стандарт цагт шилжүүлнэ гэжээ. Энэ үед ажил, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөх аж. 
 
Ингэснээр тээврийн цагийн хуваарь, мэдээллийн систем, ажлын цагийн бүртгэл, цалин хөлсний тооцоо болон эрүүл мэндийн зөвлөмжийг уялдуулах ажлыг Засгийн газарт хариуцуулна. Анх шилжихээс 60-аас доошгүй хоногийн өмнө нийтэд мэдээлж, цаашид цаг өөрчлөгдөх бүрд урьдчилан сануулах юм байна.
 
Мөн энэхүү тогтоол батлагдсанаар ажлын дараах гэрэлтэй цагийг гэр бүл, хүүхэд, спорт, амралт, хувийн аж ахуйд ашиглах боломж нэмэгдэнэ. Худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлал, соёл, амралтын үйл ажиллагааг дэмжиж, байгалийн гэрлийг түлхүү ашиглан гэрэлтүүлгийн цахилгаан хэрэглээг хэмнэх боломж бүрдэнэ гэж тогтоолын төсөл санаачлагч үзжээ. 
Жил бүр зуны цагийн хуваарьт шилждэг болох тогтоолын төсөл санаачилжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0