Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Хамтарсан удирдах хорооны аравдугаар хуралдаан болов
4 жил өмнө   394
Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг 2017-2019 онд хэрэгжүүлэн ажиллаж байна. Уг төслийн  хамтарсан удирдах хорооны аравдугаар хурал өнөөдөр ОБЕГ-т боллоо.
 
Тус хуралдааныг нээж, ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан төслийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцуулга хийсэн юм. Мөн төслийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй ажлын хэсгүүд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа танилцуулав.
 
Уг төслийн хүрээнд Эрсдэлийн үнэлгээний заавар, Гамшгаас хамгаалах төлөвлөгөөний заавар,  Гамшгаас хамгаалах Цагаан ном, Мэдээллийн сангийн заавар, Барилгын газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн үнэлгээ, Дэд бүтэц, ИШС-ий газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн үнэлгээ, Барилгын хүчитгэлийн зураг төсөл, Сургуулийн гамшгаас хамгаалах боловсрол, Орон нутгийн гамшгаас хамгаалах боловсрол, төслийн ерөнхий үр дүнд хүрэхэд чиглэсэн үйл ажиллагааны талаар хэлэлцлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Хамтарсан удирдах хорооны аравдугаар хуралдаан болов
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0