Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Д.Нямхүү: Шинээр халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй
4 жил өмнө   389
Эрүүл мэндийн яамаас шинэ коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Сөүл- Улаанбаатар нислэгээр  2020 оны гуравдугаар сарын 15-нд ирсэн 244 хүнд шинжилгээ хийгдэж, хариу нь гарч дууслаа. Өмнө нь 89 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан байсан бол үлдсэн 153 хүнийх нь шинжилгээний хариу сөрөг гарлаа. Энэ өдрийн тусгай нислэгээр ирсэн хоёр хүний шинжилгээний хариу эерэг гарсныг та бүхэн мэдэж байгаа. Өнөөдрийн байдлаар нийт 10 хүн шинэ коронавиурсийн халдвартай нь батлагдаж, ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа, бүгдийнх нь бие сайжирч байна. Хоёр өвчтөн хүнд байсан, өдөр тутам бие нь сайжирч байна.
Гуравдугаар сарын 21-ний байдлаар сэжигтэй тохиолдол илрээгүй. Харин энэ өдөр 90 хүнийг аймгуудад, мөн Улаанбаатар хотын зарим тусгаарлах төвд ажиглалтад оруулсан.  2020 оны гуравдугаар сарын 20-нд тусгаарлалтад орсон нэг хүний хариу сөрөг гарсан. Зөвхөн тусгай үүргийн нислэгээр ирсэн хүмүүсийг шинжлээд зогссонгүй, доторх иргэдээ давхар хянаж байна. Тухайлбал, уушигны хатгалгаагаар эмнэлэгт хэвтсэн хүмүүсээс коронавирусийн шинжилгээ авахад илрээгүй. Сайхан мэдээ дуулгаж байгаадаа маш их баяртай байна" гэв.
Мөн Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрах "Тусгай чиг үүргийн онгоцоор ирсэн 983 хүний гар утас, ачаа тээвэр, хувийн эд зүйлс, хөлөглөсөн онгоц болон тусгаарлалтын байруудад халдваргүйжүүлэлт хийж ажиллалаа. Халдвартай нь батлагдсан хүмүүсийн байрлаж байсан буудлыг ариутгаж ажилласан.
Орон нутагт манай салбарууд ачаалалтай ажиллаж байна. 70284393 утсаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байна. Мөн гуравдугаар сарын 19,20,21-ны өдрүүдэд ХӨСҮТ-тэй хамтран эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад сургалт зохион байгууллаа. Халдвар гарснаас хойш авч хэрэгжүүлсэн арга оновчтой байсан.
Дэлхий нийт Монгол Улсаас туршлага судалж, хэрэгжүүлж буй үйл ажиллагааг харж байна. Монголчууд хурдан хугацаанд шуурхай ажиллаж байгаа талаар дэлхийн хэвлэлээр бичигдсэн. Эрсдэлийг богино хугацаанд тооцож хариу арга хэмжээ авч хохирол багатай даван туулах арга байна. Монголчууд төр засгийн бодлого шийдвэрээ байнга дагаж ирсэн. Өглөө бүхний мэдээллээр өгч буй зөвлөж хангалттай байгаа. Олон нийтийн газар бээлийгээ өмсөөд тэвчээртэй хүлээж байгаад гараа ариутгаад ордог байх хэрэгтэй. Иргэдийн анхаарах асуудал бол бээлий маскаа хоолны ширээн дээр хаядаг асуудал байна” гэлээ.
Д.Нямхүү: Шинээр халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0