Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
“МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО”-Г ХЭН САЙН ЯРИХ ВЭ? УРАЛДААНДАА ОРОЛЦООД ХҮҮХДИЙН ХАДГАЛАМЖИЙН ЭЗЭН БОЛООРОЙ.
4 жил өмнө   589
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хөл хориотой энэ цаг үед Төрийн банк хүүхдийн хадгаламж эзэмшигч бяцхан харилцагчдынхаа дунд “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО”-г хэн сайн ярих вэ? онлайн уралдаан зарлаж байна.
 
Уралдаанд оролцохын тулд  Хүүхдэд зориулсан "Монголын нууц товчоо-I"  дэвтрийн хавсаргасан дөрвөн сэдвээс нэг сэдвийг сонгож, өөрийн үгээр өгүүлэн, бичлэг болгоод Төрийн банкны Фэйсбүүк хуудсанд ирүүлэхэд л хангалттай.
Дэлгэрэнгүй  мэдээллийг энд дарж үзнэ үү.
 
Тавигдах шаардлага
• Төрийн банканд хүүхдийн хадгаламжтай байх
• 10 хүртэлх насны хүүхдүүд оролцоно.
• Бичлэг нь зохиомжтой, шаардлага хангахуйц байх
• Хамгийн ихдээ 2 минутын бичлэг байх
• 2020.05.19-05.21-ний өдрийг дуустал хугацаанд бичлэгийг хүлээн авна.
 
Шалгаруулалт:
• 2020.05.22-05.25-ыг дуустал хугацаанд Төрийн банкны Фэйсбүүк хуудсанд байршуулан хамгийн их үзэлттэй видеог тодруулна.
 
• Ирүүлсэн видеоны зохиомжоор 10 хүртэл нэмэлт оноо өгнө. 
 
Уралдааны шагналын сан:
• Нийт ирүүлсэн бичлэгүүдээс 10 ялагчийг тодруулна
• Ялагч тус бүр хадгаламжиндаа 300 мянган төгрөг нэмүүлэх эрх 
• Хүүхдэд зориулсан Монголын нууц товчооны II дэвтрийг бэлгэнд авна
• Төрийн банкны хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан тусгай контентд оролцох эрхийг эзэн болно
• Төрийн банкны гарын бэлэг
 
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:
Харилцагчийн мэдээллийн төв: 1800-1881
Имэйл хаяг: contact@statebank.mn
 
“МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО”-Г ХЭН САЙН ЯРИХ ВЭ? УРАЛДААНДАА ОРОЛЦООД ХҮҮХДИЙН ХАДГАЛАМЖИЙН ЭЗЭН БОЛООРОЙ.
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0