УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нарыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн цол тэмдгээр шагналаа. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нь 2016-2020 оны парламентад ажиллах хугацаандаа Батлан хамгаалах салбарын томоохон хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж, ажилчин албан хаагчдын нийгмийн чухал асуудлуудыг шийдвэрлэснийг ийнхүү үнэлсэн байна.
Тухайлбал, Батлан хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулиуд, Цэргийн албаны тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулиуд, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга, Коронавируст халдвар цартахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг боловсруулж батлуулсан билээ.


Б.ЖАМБАЛ
| УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг ҮАБЗ-ийн цол тэмдгээр шагналаа |
Тэрбумтан Билл Гэйтс Монгол улсад аялаж байна
ОУВС: Монголын эдийн засаг өсөлттэй байгаа ч төсвийн сахилга батыг чангатгах шаардлагатай
Хойд Солонгос Японы тэнгис рүү баллистик пуужин харважээ
Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ