Цөөн үгээр:
  • Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно
  • Жирэмсэн эмэгтэйг охиных нь хамт хөнөөсөн гэх М.Батчулууны хэргийг өнөөдөр шүүнэ
Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ
2 цагийн өмнө   132
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд таван аймагт түүхий эдийн анхан шатны төв байгуулсан. Тус төвүүдээр дамжуулан дулааны улиралд иргэд, аж ахуйн нэгжээс бэлтгэсэн малын арьс шир, нэхийг худалдан авч, анхан шатны боловсруулалт хийсний дараа үндэсний үйлдвэрлэгчдэд нийлүүлж эхлээд байгаа юм. Энэ хүрээнд “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан Дорнод аймгийн “Вайт групп”-ийн бэлтгэсэн 600 ширхэг, “Мах маркет” ХХК-ийн бэлтгэсэн 200 ширхэг, нийт 800 ширхэг анхан шатны боловсруулалт хийсэн үхрийн ширийг “Булгари” ХХК худалдан авчээ.
 
Хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй “Арьс шир-Баялаг” санаачилгын хүрээнд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл, Архангай гэсэн таван аймгийн төвд түүхий эдийн анхан шатны төв байгуулсан. Малчид эдгээр төвөөр дамжуулан дулааны улиралд буюу 6-10 дугаар сард малын арьс ширийг хаягдалгүйгээр бэлтгэн нийлүүлж, үндэсний боловсруулах үйлдвэрлэлийн түүхий эдийн хангамжийг нэмэгдүүлж эхлээд байгаа юм. “Хөдөө аж ахуйн бирж” дээрх таван аймагт байгуулсан түүхий эдийн анхан шатны төвүүдээс бэлтгэн нийлүүлсэн арьс ширийг дуудлага худалдаагаар борлуулан үйлдвэрлэгчдэд тогтмол хүргэнэ.
Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0