СӨҮЛ. Хойд Солонгос улс өнөөдөр Японы тэнгис рүү үл мэдэгдэх баллистик пуужин харвасан тухай БНСУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Энэхүү пуужингийн туршилт нь бүс нутгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчсөн үйлдэл болж байна гэж БНСУ болон Японы тал үзэж байна. Тус улсын эрх баригчид холбоотнуудтайгаа хамтран пуужингийн нислэгийн замнал, техникийн үзүүлэлтүүдэд нарийн dүн шинжилгээ хийж байгаа бөгөөд Японы Засгийн газар мөн өөрийн орны иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс холбогдох мэдээллийг цуглуулж байна.
Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Сөүлийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шуурхай хурал зарлаж, Пёньяны энэхүү өдөөн хатгалтыг эрс буруушааж байгаагаа илэрхийллээ. Олон улсын шинжээчдийн үзэж байгаагаар энэхүү харвалт нь бүс нутаг дахь цэргийн үйл ажиллагаа болон геополитикийн хурцадмал байдалтай холбоотой байж болзошгүй юм. Нөхцөл байдлын талаарх нэмэлт мэдээллийг албаны эх сурвалжууд удахгүй албан ёсоор мэдээлэх юм.
| Хойд Солонгос Японы тэнгис рүү баллистик пуужин харважээ |
|