Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
UNLOCK подкастын хамт олон хандиваар цугласан мянга гаруй номыг 427-р хорих ангид хүлээлгэн өглөө
4 жил өмнө   457
Гадаадын бэстсэллэр номнуудыг эх хэл дээрээ тайлбарлан хүргэдэг Анлок подкастын хамт олон 427-р нээлттэй, хаалттай хорих ангийн номын санд мянга гаруй ном хандивлалаа.
 
Анлок подкаст нь нийт зуун мянга гаруй тогтмол сонсогчидтой Монголын хамгийн анхны томоохон подкастуудын нэг бөгөөд 2017 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш 3 жилийн хугацаанд дэлхийд борлуулалтаараа тэргүүлсэн хувь хүний хөгжил, түүх намтар, эдийн засаг, боловсрол, хүүхдийн хүмүүжлийн 90 орчим шилдэг номыг сонсогчиддоо танилцуулан хүргэж мэдлэг оюунд нь үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн юм.
 
427-р нээлттэй, хаалттай хорих анги нь засан хүмүүжигчиддээ Анлок подкастыг тогтмол сонсгодог болсноор 3 сар болж байгаа бөгөөд өөрсдийн номын сандаа зориулж жил бүр номын хандивын аянг зохион байгуулах зэргээр засан хүмүүжигчдээ нийгэмшүүлэх ажлуудыг идэвхтэй санаачилсаар иржээ.
 
Энэ удаагийн хандивын аян нь Анлок подкасттай хамтран зохиогдсоноороо онцлог бөгөөд өнгөрсөн сарын хугацаанд тус подкастын сонсогчдоос энэхүү санаачлагыг дэмжиж мянга гаруй ном хандивласан юм.
 
Анлок подкастын хамт олон энэ сарын 7-н буюу өнгөрсөн Баасан гарагт сонсогчдоосоо цугларсан эдгээр номныг 427-р ангид албан ёсоор гардуулан өгч, цаашид засан хүмүүжигчдийн нийгэмших ажилд хэрхэн хувь нэмэр оруулах талаар санал бодлоо хуваалцжээ.
UNLOCK подкастын хамт олон хандиваар цугласан мянга гаруй номыг 427-р хорих ангид хүлээлгэн өглөө
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0