Цөөн үгээр:
  • Юнител группийн ажилтнууд 8 дахь жилдээ сайн дураараа цусаа хандивлалаа
Нэг тоглолтод хоёр өөр багийн төлөө талбайд гарсан NBA-ийн цорын ганц тоглогчийн түүх
11 минутын өмнө   122
Спортын түүхэнд давтагдашгүй, итгэмээргүй сонин содон тохиолдлууд цөөнгүй байдаг. Үүний 1-рт бичигдэх, Үндэсний сагсан бөмбөгийн холбоо (NBA)-ны түүхэнд үүрд мөнхөрсөн 1 гайхалтай баримт бол Эрик Манигийн (Eric Money) нэртэй салшгүй холбоотой юм.
 
Маргаантай шийдвэрээс эхэлсэн түүх
 
1970-аад оны үе. Нью Жерси Нетс болон Филадельфи 76 (Philadelphia 76ers) багуудын хоорондох ширүүн өрсөлдөөнтэй тоглолт эхэлжээ. Тоглолтын эхний хагаст Нью Жерси Нетс багийн хамгаалагч Эрик Мани тун өндөр формоглож, ганцаараа 14 оноог авснаар баг нь 34:25 харьцаатайгаар өрсөлдөгчөө илүүрхэж байлаа.
 
Гэвч талбай дээр өрнөсөн шүүгчийн маргаантай шийдвэрээс болж тоглолт гэнэт зогсож, улмаар хугацаа хойшлогдон хожим үргэлжлэхээр болжээ.
 
4 сарын дараа...
 
Цаг хугацаа өнгөрч, 4 сар өнгөрсний дараа 2 багийн хооронд тоглогч солилцоо явагдав. Энэхүү солилцоогоор Эрик Мани өрсөлдөгч баг болох Филадельфи 76 руу шилжин тоглохоор болжээ.
 
Ингээд тухайн үед таслалдаад байсан тэрхүү хойшлогдсон тоглолт албан ёсоор эргэн үргэлжлэхэд 1 хачирхалтай зүйл тохиодов. Эрик Мани өмнө нь эхний хагаст эсрэг нь байсан шинэ багийнхаа (Филадельфийн) өмсгөлийг өмсөж, хуучин багийнхаа эсрэг үлдсэн минутыг дуусгахаар талбайд гарч ирсэн юм.
 
Түүхэнд үлдсэн мөч
 
Тоглолтын үлдэгдэл хугацаанд Эрик Мани шинэ багийнхаа төлөө нэмж 4 оноог авсан хэдий ч түүний баг уг тоглолтод 123:117-гийн харьцаатай ялагдал хүлээжээ.
 
Гэвч энэхүү тоглолт ялагдал, ялалтаараа бус "1 тоглолтод 2 өөр багийн төлөө тоглосон NBA-ийн цорын ганц тоглогч" хэмээх гайхамшигтай алдрыг Эрик Манид авчирч, сагсан бөмбөгийн түүхэнд тодоор бичигдэн үлдсэн билээ.
Нэг тоглолтод хоёр өөр багийн төлөө талбайд гарсан NBA-ийн цорын ганц тоглогчийн түүх
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0