Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
АНУ-ын баруун эрэгт гарсан түймрийн утаа Нью Йорк, Европт хүрчээ
4 жил өмнө   172
АНУ-ын баруун эргийн Калифорни, Орегон мужуудад гарсан ой хээрийн түймэр сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд үргэлжилж, 20,000 км.кв гаруй талбайг хамраад байна. Түймрийн улмаас өнөөдрийн байдлаар 36 хүн амиа алджээ.
 
Энэхүү гамшгийн утаа салхинд туугдахдаа АНУ-ын нутаг дэвсгэрийг хөндлөн туулж, зүүн эргийн Нью Йорк, Бостон хотуудад хүрснийг тус улсын Үндэсний Цаг Уурын Алба өчигдөр мэдээлсэн байна. Тэр ч байтугай Атлантын далайг гаталж, Европ тивийн Нидерланд улс, Герман улсын Хамбург хотын агаарын чанарт нөлөөлж эхэлжээ.
 
Өнгөрсөн долоо хоногт агаар мандал дахь нүүрстөрөгчийн дан ислийн хэмжээ хэвийн хэмжээнээс 10 дахин нэмэгдсэнийг NASA хиймэл дагуулаас авсан мэдээлэл дээр үндэслэн зарласан юм. Нүүрстөрөгчийн дан исэл агаарт нэг сар орчим хугацаанд хадгалагдаж, салхиар алс хол зайд шилжих чадвартайг мөн мэдээлжээ.
 
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногийн Даваа гарагт Калифорни мужид зочилж, гамшгийн нөхцөл байдалтай танилцсан юм. Тэрбээр мужийн удирдлагуудтай уулзахдаа “Агаар халж буй шалтгааныг шинжлэх ухаан тайлбарлаж чадна гэж би бодохгүй байна. Удахгүй сэрүүсэх байх. Юу болохыг зүгээр харцгаа” гэж хэлснийг хэвлэлүүд мэдээлжээ.
 
Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсом гамшгийн бүсэд байгаа хүмүүс өдөрт 20 хайрцаг тамхи татсантай тэнцүү хэмжээгээр хордож буйг энэ үеэр хэлсэн байна. Саяхан Нью Мексико болон бусад мужуудад үхсэн олон зуун мянган нүүдлийн шувуу олдсон нь гал түймрийн утаатай холбоотой гэж биологичид дүгнэжээ.
 
 
АНУ-ын баруун эрэгт гарсан түймрийн утаа Нью Йорк, Европт хүрчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0